« Үндсэн хуудас
ҮЙЛЧИЛГЭЭ

АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

“Си Пи Ти Эй Аудит” ХХК-ийн хамт олон бид санхүүгийн тайлангийн аудитыг Монгол улсын Аудитын тухай хууль болон Аудитын олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэнэ. Манай компани бизнесийн салбар бүрт ажилласан мэргэжлийн өндөр мэдлэг туршлагатай аудиторууд ажиллаж байна.

АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАЛТ

  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн аудит
  • Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт
  • Аж ахуйн нэгжийн дотоод аудит

Бид дараах салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд Аудит болон бусад үйлчилгээ үзүүлж байна.

  • Төрийн захиргаа удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага
  • Уул уурхайн олборлолт болон хайгуул
  • Олон нийтийн байгууллага
  • Жижиглэнгийн болон бөөний худалдаа
  • Соёл урлаг
  • Харилцаа холбоо
  • Банк санхүү, хадгаламж зээлийн хоршоо
  • Сургууль цэцэрлэг боловсролын байгууллага
  • Агаарын болон бусад тээвэр зуучлалын компаниуд
  • Шашны байгууллага
  • Эмийн үйлдвэрлэл худалдаа
  • Эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан цахилгааны түгээлт, ус суваг, орон сууц ашиглалтын байгууллагууд
  • Барилгын үйлдвэрлэл засвар үйлчилгээний компаниуд
  • Төрийн өмчийн болон хувийн эмнэлэгүүд

ТАТВАРЫН ЗӨВЛӨХ  ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани татвартай холбоотой бүх асуудлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэх болно. Аж ахуй нэгжийн татварын тайланг найдвартай гаргаж, татварын албанд тайлагнана. Мөн бизнесийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой төрөл бүрийн татварын хууль, тогтоомжийн талаар зөвлөгөөг төрөл бүрийн салбарт ажиллаж байсан туршлагатай татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нар өгнө.

Бүх төрлийн аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршоо, сан болон хувиараа аж ахуй эрхлэгчид, хувь хүмүүсийн татварын тайланг бэлтгэж, татварын байгууллагад цахим болон цаасан хэлбэрээр илгээнэ.

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ

Бид танай байгууллагад шаардлагатай үнэлгээний үйлчилгээг үзүүлэх бөгөөд манай үнэлгээний мэргэжилтнүүд биет болон биет бус хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээ-компаний үнэлгээ, хөрөнгийн дахин үнэлгээний үйлчилгээг үзүүлнэ.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид та бүхэнд байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх, толилуулах болон цалин бодох үйлчилгээ зэрэг нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.

Орчин үед дэлхий даяар “Аутсорсинг” гэж нэрлэгдэх болсон үйлчилгээ нь байгууллагуудын өртөг зардал ихтэй  Нягтлан бодох бүртгэлийн нэгж, хэлтэсийн оронд гаднаас няглан бодох бүртгэлийн мэргэжлийн найдвартай үйлчилгээ авах аргыг өргөн хэрэглэх болсон. Бид та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үйлчилгээ
  • Санхүүгийн тайлан бэлтгэх
  • Цалингийн үйлчилгээ
  • НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах
  • Санхүүгийн бусад үйлчилгээ

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нягтлан бодох бүртгэлийн сургалт
  • Няравын сургалт