« Үндсэн хуудас
Аудиторын хүлээх хариуцлага

2016 оны 12-р сарын 25-наас мөрдөгдөж буй Аудиторын шинэ дүгнэлтэд хамаарах мэдээлэл. /Дүгнэлтэнд холбоосыг зааж өгсөн байгаа/

  •   Залилан эсвэл алдааны улмаас санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийлэх эрсдлийг тодорхойлох, түүнийг үнэлэн уг эрсдэлд тохирох аудитын гормыг боловсруулан хэрэгжүүлж өөрсдийн дүгнэлтийхээ үндэслэл болохуйц хангалттай, тоаиромжтой аудитын баримт нотолгоог олж авдаг. Залилангаас үүссэн материаллаг буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэл нь алдаанаас үүссэн буруу илэрхийллийг илрүүлэхгүй байх эрсдэлээс харьцангуй их байдаг. Учир нь залиланд хуйвалдаан , бичиг баримт хуурамчаар үйлдэх, санаатайгаар орхигдуулах, буруу илэрхийлэх болон дотоод хяналтыг орхигдуулах явдлууд багтсан байж болно.
  •       Компанийн дотоод хяналтын үр ашигтай байдалд дүгнэлт өгөх зорилгоор бүр тухайн нөхцөл байдалд тохирохуйц аудитын горим боловсруулахын тулд аудитын ажилтай холбоотой дотоод хяналтын талаар ойлголт олж авдаг.
  •       Ашиглагдсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын нийцэмжтэй байдал, нягтлан бодох бүртгэлийн тооцооллын уг үндэслэл, удирдлагын гаргасан холбогдох тодруулгыг үнэлдэг.
  •       Нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх суурийг удирдлага зохистой хэрэглэсэн эсэх, мөн олж авсан аудитын баримт нотолгоонд үндэслэн Компанийн тасралтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах чадамжинд мэдэгдэхүйц эргэлзээ үүсэхүйц үйл явдал, нөхцөл байдалтай холбоотой материаллаг тодорхой бус байдал оршин байгаа эсэхийг тодорхойлдог. Хэрэв материаллаг хэмжээний тодорхой бус байдал оршин байна гэж үзвэл аудиторын тайландаа санхүүгийн тайлангын холбогдох тодруулгад анхаарал хандуулах эсвэл ийм тодруулга хийх нь хангалтгүй бол дүгнэлтээ өөрчлөх шаардлагатай болдог. Аудотрын тайлан гаргах өдөр хзртлэх олж авсан аудитын баримт нотолгоондоо үндэслэн дүгнэлтээ гаргадаг. Гэхдээ ирээдүйн үйл явда, эсвэл нөхцөл байдал Компани тасралтгүй байх зарчмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болгоход хүргэж болно.
  •      Тодруулгыг багтаагаад санхүүгийн тайлангийн ерөнхий толилуулга, бүтэц, агуулгын үнэлж санүүгийн тайланд үнэн зөв толилуулгын шаардлаыг хангахуйц байдлаар гол гол ажил гүйлгээ, үйл явдлуудыг илэрхийлсэн эсхийг тодорхойлдог.