« Үндсэн хуудас
Туршлага

Аудитын чиглэлээр

Манай компани өнгөрсөн хугацаанд дараах салбаруудад:

• Эрчим хүч, зам барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон өмчийн янз бүрийн хэлбэрийн аж ахуйн байгууллагууд
• Хүнсний болон аж үйлдвэрийн барааны худалдаа эрхэлдэг байгууллагууд,
• Төрийн бус байгууллага, сангууд
• Банк бус санхүүгийн байгууллагууд
• Даатгалын байгууллагууд
• ХАА-н байгууллагууд зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг хот, хөдөөгийн байгууллагын санхүүгийн тайланд бүрэн хэмжээний аудит хийж, зохих туршлага хуримтлуулаад байна.

 

Зөвлөх үйлчилгээний чиглэлээр

Бизнесийн төрөл бүрийн байгууллагын захиалгаар зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд бидний зүгээс үзүүлсэн Зөвлөх үйлчилгээ нь дараах байдалтай байлаа. Үүнд:

• Татварын зөвлөх үйлчилгээг 50 гаруй байгууллагад гэрээгээр үйлчилж байна.
• Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэх, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үйлчилгээг байнга явуулдаг.
• Байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах ажилд зөвлөгөө үзүүлж, амжилттай хэрэгжүүлдэг болно.