« Үндсэн хуудас
Бидний тухай

Тус компани нь Нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн хяналт баталгаажуулалтын үндсэн 3 аудитортай, туслах аудитор 2, нийт 5ажилтантай.

Үндсэн ба туслах аудиторууд төсвийн болон үйлдвэр, худалдаа, үйлчилгээ болон хувьцаат компани,татвар, аудитын байгууллагад11-35 жил ажилласан Нягтлан бодогч - эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, бакалавар, магистрын зэрэгтэй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, мэргэжлийн туршлагатай баг ажиллаж байна.

ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Аудитын үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад заасны дагуу үнэн зөв хийх
  • Компани  нь хараат бус байдлыг алдагдуулах байдлаас зайлсхийх
  • Үйлчлүүлэгч болон бусад ижил  төрлийн үйл ажиллагааа явуулдаг байгууллагын нэр хүндэд, харшлах үйл ажиллагаа явуулахгүй байх
  •  Үйлчлүүлэгчийн  мэдээлэлийн нууцыг хадгалах
  • Аудитын дүгнэлт нь үйлчлүүлэгч, хэрэглэгчийн өмнө хүлээх хариуцлага бaйна.