« Үндсэн хуудас
Үйлчилгээ

Аудит

Та дэлхийн хаана ч байсан БДО таны дэргэд байх болно. БДО нь Монголын зах зээл дэх томоохон аудитын компанийн нэг юм.

Манай аудитын болон техникийн мэргэжилтнүүд таны санхүүгийн тайланд хараат бус магадлагаа өгөхийн хажуугаар гүйцэтгэх удирдлагад мэргэжлийн зөвлөгөө өгч, систем болон үзүүлэлтийг сайжруулах шийдлээр хангадаг.  

БДО-ын олон улсын аудитын аргачлал нь гол санхүүгийн үзүүлэлтүүдэд төвлөрдөг бөгөөд ба дотоод хяналт болон бизнесийн системийг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөөг үйлчлүүлэгчдэд өгдөг. 

Санхүүгийн Тайлангийн Аудит

Таны хэрэгцээнд нийцсэн бидний аудитын аргачлал нь цогц, үр дүнтэй ба шинэлэг юм. Манай аудитын мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг нь үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлагнал болон нягтлан бодох бүртгэлийн бүх асуудалд туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг болон туршлагатай.  

БДО нь танай санхүүгийн тайлангууд таны үйл ажиллагаа явуулдаг зохицуулалтын болон бизнесийн орчны шаардлагыг хангаж буйг баталгаажуулан өндөр чанартай аудитын үйлчилгээг үзүүлдэг. Бид хараат бус, цогц, үр өгөөжтэй санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээг үзүүлэх үүрэг амлалттай. Тодорхой шалгуурыг хангасан бүх компани болон бусад аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу санхүүгийн тайлангаа аудитлуулсан байх үүрэгтэй ба бид хэмжээ болон салбараас хамааралгүй ихэнх аж ахуйн нэгжид аудитын үйлчилгээг үзүүлдэг.  

Бид танд яаж туслах вэ?

Таны хэрэгцээнд нийцсэн манай аудитын аргачлал цогц бөгөөд шинэлэг юм. Зайлшгүй үүрэг хариуцлага ба оролцогч талуудын шаардлагыг биелүүлэх таны боломжийг хангахад бид тантай хамтран ажиллана. Аудитын үйл явц нь үр ашиг болон бизнесийн ахицыг тодорхойлдог тул БДО-ын аудитын үйлчилгээ танд олон ач холбогдлыг бий болгоно.  

Мэргэжилтэний ур чадвар

Танай бизнес дөнгөж эхэлж байгаа эсвэл олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг ч бай бид танд чанартай хараат бус аудитын үйлчилгээг үзүүлнэ. Манай баг нь онцгой анхаарал татсан эрсдэлтэй асуудлыг илрүүлэх ур чадвар ба туршлагатай. Үр дүнтэй аудитын процессын нэг болох төлөвлөсөн,  санаачилгатай аргачлалын үр өгөөжийг бид мэдэрсэн.

Даган Мөрдөлтийн Аудит

Манай аудитын мэргэжилтэнүүд танд хуулийн дагуух үүрэг хариуцлагаа биелүүлэх, арилжааны эрсдлээ үнэлэхэд туслах зардал хэмнэсэн  үр ашигтай аудитын үйлчилгээг үзүүлнэ.   

Зохицуулалтын даган мөрдөлт нь улам бүр цогц болж, зохицуулах байгууллагын эрх мэдэл ба хамрах хүрээ өргөн болж байна. Олон байгууллагууд зохицуулах байгууллагад мэдээлсэн санхүүгийн болон бусад мэдээллийн талаар хараат бус баталгаажуулалт хийлгэх үүрэгтэй, эсвэл алдаа болон даган мөрдөөгүйгээс үүсэх эрсдлээс зайлсхийхийн тулд хараат бус баталгаажуулалтыг сайн дураараа хийлгэдэг.  Одоогийн болон ирээдүйн зохицуулалтын хэрэгцээ шаардлагын талаарх өргөн мэдлэгт тулгуурлан манай туршлагатай баг таныг эрсдлээс хамгаалж, өргөн боломжийг олж харахад танд туслана.  

Бид танд яаж туслах вэ?

Улам бүр цогц болж буй зохицуулалтын даган мөрдөлтийн орчны сорилтуудыг даван туулахад таныг жолоодоход манай баг мэргэшсэн юм.

  • Санхүүгийн болон санхүүгийн бус тайланд тавигдах шаардлагын даган мөрдөх
  • Компанийн сайн засаглалыг бий болгох
  • Даган мөрдөлтийг аж ахуйн нэгжийн зорилгод нийцүүлэхэд бид туслалцаа үзүүлнэ.

Мэргэжилтний ур чадвар

Манай туршлагатай баг аж ахуйн нэгжүүдэд зохицуулалтын эрсдлээ удирдахад туслах аудитын үйлчилгээг үзүүлдэг. Манай партнер болон ажиллагсад  байнгын сургалтанд хамрагддаг ба мэргэжлийн ба техникийн зөвлөлд идэвхитэй оролцдог. Бид эдгээр зөвлөл болон зохицуулах байгууллагад гаргасан тайлбараар дамжуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг. Энэхүү байнгын сургалт, мэргэжлийн үйл ажиллагаанд байнгын оролцоо нь  үйлчлүүлэгчийг өнөөгийн улам бүр хөгжиж буй зохицуулалтын даган мөрдөлтийн орчны тэргүүнд байхад туслах замаар тэдэнтэй хамтран ажиллахад идэвхитэй үүрэг гүйцэтгэх боломжийг бидэнд олгодог.    

Онцгой Зориулалттай Аудит

Бизнест юу давуу тал өгч байна, өсч дэвжихэд юу саад болж байна гэдгийг ойлгосоноор бид үйлчлүүлэгчийн менежментийн стратегийг үр дүнтэй зохион байгуулахад туслана. Энэ нь үйлчлүүлэгч ирээдүйн үйл ажиллагаандаа итгэл найдварыг бий болгоно.

Бид өөрийн үйлчилүүлэгчдэд сайн дурын аудит болон бусад онцгой зориулалттай аудитын үйлчилгээг үзүүлдэг. Бид үйлчлүүлэгчийн шаардлагад үндслэн шалгалтыг хийдэг.   

Бид танд ямар тусламж үзүүлэх вэ?

БДО онцгой зориулалттай аудитын шалгалтыг олон чиглэлээр хийдэг:

  • Орлогын аудит -Turnover audits
  • Гүйцэтгэлийн аудит Completion audits
  • Буцалтгүй тусламжийн аудит-Grant audits
  • Тохиролцсон горимоор гүйцэтгэх ажил  
  • Нүүрстөрөгчийн аудит  
  • Компанийн засаглалын шалгалт  

Мэргэжилтний ур чадвар

Манай мэргэжилтэнүүдийн баг танай бизнесийн онцгой хэрэгцээнд нийцсэн онцгой зориулалттай аудитыг гүйцэтгэх мэдлэг чадвар, туршлагатай.

Санхүүгийн Тайлагналын Зөвлөгөө

Манай аудитын мэргэжилтэнүүдийн баг таны санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн бүх хэрэгцээг хангахад нийцэх мэдлэг туршлагатай.

Санхүүгийн тайлагналын зөвлөх үйлчилгээ нь санхүүгийн тайланг бэлтгэхэд нягтлан бодох бүртгэлийн тусгай асуудал болон тодруулгын талаарх зөвлөгөөг өгдөг үйлчилгээ юм. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-ын хөрвүүлэлттэй холбогдон НББ-ийн стандартыг хэрэгжүүлэхэд олон шинэ тодруулга, шинэ асуултууд бий болсон.  

Бид танд ямар туслалцаа үзүүлэх вэ?

БДО нь санхүүгийн тайлагналын зөвлөгөөг олон чиглэлээр өгч байна:

  • СТОУС-ыг хэрэгжүүлэх талаарх НББ-ийн санал, дүгнэлт
  • Урьдчилсан тодруулга
  • Нягтлан бодох бүртгэлийн онцгой асуудлын талаарх сургалт
  • НББ-ын стандартын техникийн толилуулга

Мэргэжилтний ур чадвар

Манай аудитын мэргэжилтнүүдийн баг таны санхүүгийн тайлагналын болон НББ-ийн бүх асуудалд туслах мэдлэг, туршлагатай. Манай баг санхүүгийн тайлагналын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Томоохон өөрчлөлт болон холбогдох асуудалд заалт боловсруулах
  • Зохицуулах байгууллагад тайлбар өгөх  
  • Providing industry representation – Байгууллагыг төлөөллөх
  • Үйлдвэрийн удирдлагыг   Making representations to industry bodies
  • Засгийн газартай хамтран ажиллах

Дотоод Аудит

Дотоод аудит нь байгууллагад үнэ цэнэ нэмэгдүүлдэг гэдгийг бид ойлгосон.

БДО нь ТУЗ, Удирдлага болон Удирдах хороонд зөвлөгөө өгөх, ба чанартай зөвлөгөө, үр дүнд хүргэхийн тулд эдгээр талуудтай нягт хамтран ажилладаг.  

Бизнесийн гол асуудал

  • Танай дотоод аудитын журамд заасан зорилгыг та биелүүлдэг үү?
  • Ажиллах хүчийг дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх болон ажиллах хүчийг гадны эх үүсвэрээс бүрдүүлэх /аутсорсинг/ нь танай байгууллагад хэрэгжих боломжтой сонголт мөн үү?
  • Танай дотоод аудитын үйл ажиллагаа танай байгууллагад үнэ цэнийг бий болгож байна уу?  

Бид танд яаж туслах вэ?

Манай дотоод аудитын баг ажлын өргөн туршлагатай ба танай бизнесийн хяналтыг сайжруулах талаар зөвлөмж өгөх хараат бус үнэлгээг хийнэ.

БДО-ийн дотоод аудитын аргачлал нь сайн бөгөөд уян хатан ба олон улсын дотоод аудитын стандарт дээр тулгуурлан боловсруулагдсан. Дараах үйлчилгээг үзүүлдэг:        

  • Дотоод аудитын үйл ажиллагааг бий болгох
  • Ажиллах хүчийг дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх болон ажиллах хүчийг гадны эх үүсвэрээс бүрдүүлэхийг шийдвэрлэх
  • Арга аргачлал, сургалт болон программ хангамжийн зөвлөгөө
  • Чанарын хяналтын шалгалт
  • Аудитын хэлтсийн даргад стратегийн зөвлөгөө өгөх
  • Шударга байдлын аудит Probity audits.

Мэргэжилтний ур чадвар

Эрсдлийн нөлөөлөл болон хяналтын бүх категорийг сайн ур чадвартай, туршлагатай хүмүүсээр хянуулж, үнэлүүлэхийн тулд манай аудитын баг тал бүрийн мэдлэгтэй  (жишээ нь гүйцэтгэлийн сайжруулалт, залилан, мэдээлэл технологи, мэдээллийн анализ зэрэг) мэргэжилтэнгүүдийг  нэгтгэсэн.

Бид үйлчлүүлэгчдэд эрсдлээ удирдах, сайжруулахад тусалдаг. Санхүүгийн эрсдэлд голлон анхаарахаас илүүтэй дотоод аудитын баг томоохон эрсдлийг шийдвэрлэдэг болгохыг бид хичээдэг. Үүнд хүрэхийн тулд бид үүнийг хийдэг:     

  • Чанарын хяналтын шалгалт
  • Эрсдлийн үнэлгээ
  • Хяналтыг оновчтой болгох
  • Дотоод аудитын өөрчлөлт
  • Стратегийн партнер болон ажиллагсдыг бүрдүүлэх  
  • Борлуулагч, лицензийн төлбөр болон барилгын аудит- Vendor, royalty and construction audits
  • Дотоод аудитын үйл ажиллагааг зохион байгуулах  
  • Мэдээлэл технологийн аудит

Татвар

Манай татварын үйлчилгээ бол хувийн бизнес эрхлэгчээс эхлээд корпораци ба олон улсын татварын зөвлөгөөг бүрэн хамарсан юм. Манай зөвлөгөө бол хувийн хөрөнгө болон бизнесийн эхлэлтийн үе шатнаас олон улсын хэмжээнд хүртэлх өсөлтийн явцын талаарх сайн ойлголт дээр тулгуурласан байдаг.

Таны байгууллагын хэмжээ ямар байхаас хамаарахгүй бид танай стратегийн талаар судлан, хамгийн зохистой зөвлөгөөг өгөхөд анхаарлаа хандуулна. Хувийн бизнест тулгардаг асуудал нь олон үндэстэн дамнасан үйлдвэрлэгчид хэрэглэдэгээс өөр арга хандлага шаарддаг гэдгийг бид мэднэ. Энэ зорилгоор, бид танд хэрэгтэй шийдлийг хангах үйлчилгээ үзүүлж чадах  мэргэжилтнүүдийн багтаа нэгтгэсэн.     

Техникийн давуу байдал, хэмнэлтийг хүсч буй үйлчлүүлэгчтэй бид нягт харилцааг тогтоодог. Манай мэргэжилтэнүүдийн олон салбарт ажилласан туршлага нь танай бизнесийн татварын үйл ажиллагааг оновчтой болгоход дөхөмтэй.     

Мөн бид хувийн болон бизнесийн нэн тэргүүнд тавигдах өөрчлөх шаардлагатай асуудлыг мэддэг ба өнөөдөр эрсдлийг хамгийн бага түвшинд бууруулвал маргааш зардал хэмнэлтийг хамгийн өндөр түвшинд хүргэнэ. Бид маш уян хатан ба татвар нь таныг тавьсан зорилгод хүрэхэд саад бэрхшээл болохгүй  байхад анхаарлаа хандуулна.       

Манайд танд туслах мэргэжилтэнүүд бий:

  • Корпорацийн татварын удирдлага
  • Корпораций ба олон улсын ажил гүйлгээ
  • Шууд бус татвар
  • Хувь хүний татвар
  • Үнэ шилжүүлэг

Корпорацийн болон Олон Улсын Татвар

Олон төрлийн татварын мэргэжилтэн нэгтгэсэн БДО-ын үндэсний баг онцгой техникийн болон мэргэжлийн мэдлэгтэй, ба үйлчлүүлэгчдэд боломжийг ашилахад болон эрсдлээс хамгаалахад туслана. Бидний амжилт бол харилцагчийг хэрэгцээ шаардлагад нийцсан үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой.

Манай аж ахуйн нэгжийн орлогын албан татварын мэргэжилтэн, шууд бус татварын зөвлөх, хуульчидаас бүрдсэн манай баг танай бизнесийн гол асуудалд тохирох зөвлөгөө болон тусламжийг үзүүлэн татварын цогц орчинг удирдахад танд туслана.     

Бизнесийн гол асуудал

  • Корпорациын дахин зохион байгуулалт
  • Компани нэгдэх болон худалдан авах
  • Худалдан авалт болон худалдах үеийн нягтлан шалгалт /due diligence/
  • Нэгдэлт болон салан тусгаарлалт
  • Шилжүүлгийн үнэ
  • Санхүүжилтийн сонголт
  • Татварын шүүхийн маргаан
  • Монголын татварын албаны маргааны удирдлага
  • Татварын даган мөрдөлт
  • Гадаад мэргэжилтний үйлчиллгээ
  • Нөхөн олговор болон тэтгэмжийг зохион байгуулах
  • Цалингийн багц
  • Цалингийн татвар
  • Тэтгэвэрийн баталгаа
  • Ажлын байрны нөхөн олговор/Workcover/
  • Дотоодын болон гадаадын худалдааны татвар/НӨАТ
  • Суутган татвар
  • Судалгаа хөгжлийн татварын хөнгөлөлт
  • Буцалтгүй тусламж
  • Шатахууны татварын кредит
  • Гаалийн татварын хөнгөлөлт
  • Нүүрстөрөгчийн нөлөөллийн шинжилгээ

Бил танд ямар туслалцаа үзүүлэх вэ?

Манай татварын мэргэжилтэнүүд танай бизнес болон худалдааны хэрэгцээ шаардлагын талаар мэдэхэд гол анхаарлаа хандуулна. Бид салбар бүрт мэргэшсэн мэргэжилтэнтэй ба танай үйл ажиллагаа явуулж буй салбарт нөлөөлөх татварын асуудлын талаар мэдлэгтэй, танд хамгийн сайн худалдааны шийдэлд хүрэх боломжийг олгоно.

Бид БДО-ийн бусад мэргэжилтэнүүдтэй нэгдсэнээр манай баг аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний асуудал үүсвэл танд туслах мэргэжилтэнүүдтэй.

БДО-ийн бүх компаниуд олон улсын орчинд тухайн улс орны талаарх мэдлэг, туршлагаараа тэргүүлдэг. Тэд хаана байхаас хамаарахгүй, үйлчүүлэгчид БДО-ийн гишүүн компаниудын ур чадварт татагдан, дэлхийн хаана ч боломжийг ашигладаг.    

Хувь Хүн

Та шинэ бизнес эхлэж, гадаадад болон гадаадаас худалдан авч, тэтгэвэрт гарахыг хүлээж, татварын удирдлагын илүү сайн аргачлалыг хайж байгаа бол таны нөхцөл байдал, бизнес, хүсэл эрмэлзэлд тохирсон үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг туршлагатай татварын мэргэжилтнүүд байна.       

Үндсэн үйчилгээ

  • Generational change in ownership taxation advice
  • Trust taxation
  • Employee share schemes
  • Бизнес болон хөрөнгийн борлуулалт ба худалдан авалтын татварын үр дагавар
  • Хувийн хөрөнгийн татварын төлөвлөлт
  • Татварын тооцоолол
  • Татварын богино хугацааны төлөвлөлт
  • Гадаад мэргэжилтний татвар
  • Гадагшаа болон дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах
  • Шууд бус татвар

Зөвлөгөө

Бид зах зээл дээр олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Та олон улс дамнасан группын нэг хэсэг ч бай, аудитаас бусад үйлчилгээг хайж байгаа ч бай, бүрэн үйлчилгээг  авахыг хайж буй дунд зэргийн компани ч байсан бид танд туслаж чадна.   

Бид танд дараах үйлчилгээг үзүүлэх мэргэжилтнүүдтэй:

  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Бизнесийн сэргэлт, төлбөрийн чадваргүй байдал
  • Корпорацийн санхүү
  • Шүүхийн үйлчилгээ
  • Бизнесийн боловсрол, удирдлагын сургат ба хүний нөөцийн үйлчилгээ
  • Эрсдлийн зөвлөгөө

Мэдээллийн систем

Эрсдлийн Зөвлөгөө

БДО Эрсдэлийн зөвлөх үйлчилгээ хариуцсан баг нь ОУ-д тэргүүлэгч дотоод хяналтын системчилсэн шийдэл ашиглан, таны бизнесийг стратегийн зорилгодоо хүрч ажиллахад мөн эрсдэлийн удирдлагаа сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээс бүрддэг.

Бид бизнесийн эрсдлийг бууруулах, бизнесийн стратегийг дэмжих, үйл ажиллагааны гүйцэтгэлийг байнга сайжруулахад шаардлагатай менежментийн орчинг харилцагчиддаа бий болгохоор зорьж ажилладаг.

Манай эрсдэлийн зөвлөх үйлчилгээ Дотоод хяналтийг чангатгах, Мэдээллийн технологийн аюулгүй орчинг бүрдүүлэх, Ажилчдын оролцоотой залилан болон Эдийн засгийн холбогдолтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зэрэг ажлуудыг олон улсын хэмжээнд амжилттай гүйцэтгээд явж байна. Монголд энэ салбарын ажил өнөөдрийг хүртэл дутагдалтай хийгдэж байсан нь өөрөө маш том эрсдэл дагуулж байгаа юм.

  1. Танайд эрсдэлийг тодорхойлох, шинжих, сэргийлэх системчилсэн аргачлал бий юу?
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний зүгээс танай байгууллагад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хангалттай мэдээлэлтэй байна уу?
  3. Хамгаалалтын сул талыг илрүүлэх үндсэн механизм нь хакер гэж үү?
  4. Залилан, мөнгө угаах хэрэг гарсаар байхад мэдээгүй яваа юм биш биз?
  5. Байгууллагын дотоод мэдээллээ хэвлэлээс анх мэдэх нь байж болох асуудал уу?
  6. Хэн нэгний санаатай болон санамсаргүй үйлдлээс болж хөрөнгө оруулалтад нөлөөлөхүйц алдаа гарах магадлалыг тооцсон уу?

Эдгээр асуулт танд нэгийг бодогдуулсан бол та манай Эрсдэл хариуцсан Зөвлөхүүдтэй  70130411 утсаар, эсвэл gerelchuluun@bdo.mn цахим хаягаар холбогдоно уу.

Монгол болон гадны Аутсорсинг

Удирдлагын нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хууль зүйн дагуу хийх нь хүч чадал, цаг хугацаа шаардсан ажил байдаг. 

БДО Монгол нь зөвхөн яаж хууль журмын дагуу хэрхэн хийгдэх ёстой талаар зөвлөгөө өгөхөөс гадна дагахгүй байхын үр дагавар юу болохыг ойлгоход тань тусалж, өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг гадны оролцоотой хийхэд тань тусална.

Олон улсын зарим нягтлан бодох бүртгэлийн байгууллагуудаас ялгаатай зүйл нь БДО Монгол нь леджер, банкны данс болон бэлэн мөнгөний урсгалын зохицуулалтыг хийхдээ ашиг сонирхлын зөрчилдөөнд хязгаарлагддаггүйгээрээ онцлогтой. Үүний үр дүнд зөрчлийн эрсдэлийн багаж, эдийн засгийн цар хүрээг өсгөж, өөрийн санхүүгийн арын албыг ажилчдаар хангах хүнд ачааг арилгах тогтвортой, төвөөс удирдагдсан/(centrally coordinated) үйлчилгээг үзүүлдэг

Цалингийн тооцоо бодох үйлчилгээ

Онолын хувьд  цалингийн тооцоо хийх нь хэцүү ажил биш. Гэвч бодит байдал дээр авч үзэхэд дэлхийн аль ч өнцөг буланд бай, гадны эсвэл дотоодын байгууллагаар хийлгэсэн цалингийн тооцоог тогтмол дээд зэргийн түвшинд сайн хийнэ гэдэг хэцүү. Та нэг удаа цалингийн тооцоондоо алдаа гаргах буюу хоцрооход таны хамгийн үнэ бүхий хөрөнгө оруулалт болох ажилтнууд үүнийг таатайгаар хүлээж авахгуй нь тодорхой.

БДО Монгол нь дараах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлнэ:  

  • Цалингийн тооцооны үйлчилгээ
  • Хүний нөөц болон БДО-гийн цалингийн тооцооны хамтрагчидтай нэгдэж ажиллана
  • Дотоодын болон гадаадын ажиллах хүчний татвар, дотоодын цалингийн тооцооны процедур, болон дотоодын хөдөлмөрийн хууль эрх зүйн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Байгууллагын үйл ажиллагааг орчин үеийн портал, мэргэжилтэн хянах баг болон хувь хүнтэй хийсэн гэрээг ашиглан хянах.

Санхүүгийн тайлан бэлдэх

Манай данс бүртгэлийн үйлчилгээ нь байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй, амжилттай байлгах үүдээс санхүүгийн тайлан баримт бичгийг дээд зэрэгийн эмх замбараатайгаар бэлтгэж өгдөг. Бид танай санхүүгийн тайланг бэлтгэж, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчилж илүү өрсөлдхүйц болгохын тулд бүх хүч чадлаа дайчилна. Манай өндөр ур чадвартай санхүүгийн тайлан бэлтгэдэг мэргэжилтнүүд өнгөрсөн үйл явдлыг бүртгэж, мөн ирээдүйгээ төлөвлөхөд тань тусална. Таны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэрэгцээнд туслах туршлагатай мэргэжилтнүүд манай байгууллагад бий.

Санхүүгийн тайлан бэлтгэх үйлчилгээнд дараах зүйлс орно:

  • Гүйлгээний баланс
  • Ашиг, алдагдлын данс
  • Тайлан баланc
  • Бэлэн мөнгөний урсгал
  • Хуримтлагдсан ашгийн тайлан
  • Бэлэн мөнгөний урсгалын тайлан

Бид санхүүгийн тайлан гаргах нь бизнест ямар  чухал болохыг дээд зэрэгээр мэднэ.

Дурмийн сангийн бэлтгэл ажиллагаа

Дурмийн сангийн нягтлан бодох бүртгэлийн шаардлага IFRS-ийн дагуу явагддаг ч тайланд тавигдах шаардлага/хугацаа болон журмын зөрчихөд хүлээлгэх үр дагавар улс орон болгонд өөр өөр байдаг. IFRS нь хэдийгээд олон улсад мөрдөгддөг стандарт боловч үүнийг хамгийн үр ашигтайгаар амидралд нэвтрүүлэх чадвартай мэргэжилтэн нь тухайн оронд бэлтгэгдсэн дотоодын боловсон хүчин байдаг

Иймээс БДО Монгол нь төвлөрсөн удирдлагын системийн дор танай компани аль улсад байгаагаас шалтгаалан тухайн орны мэргэжилтнийг татан оролцуулан үйлчилгээг үзүүлэх аргачлалыг илүүд үздэг:

  • Таны statutory санхүүгийн тайланг  IFRS эсвэл тухайн орны GAAP
  • Та болон танай аудитортой хамтарч эцсийн агуулгыг зөвшилцөнө
  • Тухайн улсын дотоодод гаргаж буй бутээгдэхүүн уйлчилгээг АНУ-ын GAAP шилжүүлж (буюу шаардлагатай форматын дагуу хийх) гаднах татварын өглөгийг тооцож, тайланг IAS12, ASC70 болон өөр бусад стандартын дагуу хүргүүлэхэд тусална. 

Үүний үр дүнд зөрчил гарах эрсдэлийг багасгаж, санхүүгийн цар хүрээг өсгөж, мөн өөрийн дансыг бэлтгэх буюу олон тооны нийлүүлэгчидийг зохицуулах зэрэг хариуцлагыг таны өмнөөс шийдвэрлэж өгөх үйлчилгээг дэлхийн аль ч өнцөгт үзүүлдэг. 

Дотоод аудитын оутсоурсинг

Дотоoд аудит нь байгууллагын удирдлагын хяналтын системд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жилийн санхүүгийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэхийг баталгаажуулдаг.  Бизнесийн дотоод аудитын үүрэг нь өдөр тутмын үүрэгт ажлаа хийхээс гадна хууль эрх зүйн өөрчлөлтөд тохируулан өөрчлөх ажлыг  тэнцвэржүүлдэгт оршдог. 

БДО Монгол нь танай байгууллагын нөөц бололцоо болон чадавхыг өндөрт хүргэхэд тусална. Манай Дотоод аудитын үйлчилгээний баг танай байгууллагад дэлхийн жишигт хүрсэн, эрсдэлд төвлөрсөн дотор аудитын үйл ажиллагааг бий болгож, удирдахад туслах стратегийн түншлэл болон гадны мэргэжилтний үйлчилгээг үзүүлж байна. Манай мэргэжилтнүүд дотоод аудитын зорилгодоо хүрэхэд танд богино бoлон урт хугацааны дэмжлэг туслалцааг өгч чадна.  

IFRS- Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын журам

БДО Монгол нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын (IFRS) сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн тухай компаниудад мэдээллэж, олон улсын стандартад шилжих болон хэрэгжүүлэхэд бодит тусламж үзүүлнэ. 

Бизнесийн Зөвлөх

Microsoft Dynamic болон SAP ашиглан Байгууллагын нөөц төлөвлөлт (БНТ)ийн  зөвлөгөө өгөх

Байгууллагын нөөц төлөвлөлт нь олон салбарт хэрэгжиж байгаа бөгөөд бизнесийн үйл ажиллагааг хялбарчилж, зардлыг багасгахаас гадна байгууллагыг бизнесийн гол чухал зорилтдоо хэрхэн хүрэх чиглэлийг өгдөг. БНТ-ийн үр ашгийг хүртэхийн тулд зөвхөн техник технологийн сүүлийн үеийн ололтыг мэдэх нь хангалтгүй. Үүний тулд тухайн салбарын онцлог бизнесийн үйл явцыг сайн мэдэхээс гадна тодорхой, хэмжигдэхүйц зорилготой нягт уялдаа холбоотой байх хэрэгтэй. БДО Зөвлөх үйлчилгээ нь үйлчлүүлэгчддээ Microsoft Dynamics CRM платформ Удирдлагын системийн цогц шийдэл, Microsoft Cloud, компанийн имидж болон брэндийн ойлголтыг бий болгох, Microsoft Dynamics CRM дээр үндэслэсэн ХRM апликэйшнийг санал болгож байна. Үүнээс гадна бид Microsoft and SAP платформ дээр суурилсан бизнесийн гүйцэтгэлийн менежмент болон хууль эрх зүйн шаардлага  болон эрсдэлийн менежменттэй нийцсэн зөвлөгөө болон шийдлийг хэрэгжүүлж чадна.

Өөрчлөлтийн удирдлага- Өөрсдийн бизнесийн асуудлыг тодорхойлоход туслах хөндлөнгийн зөвлөгөө

Ихэнх байгууллагууд тэдний бизнесийн үйл ажиллагаа асуудалтай байгааг мэдэрдэг ч тухайн асуудлын үндэс суурь нь юу болохыг тодорхойлж чаддаггүй. БДО Өөрчлөлтийн удирдлагын баг нь таны бизнесийн асуудлын шалтгааныг тодорхойлж, шийдвэрлэхэд тусална. 

БДО Монголын Өөрчлөлтийн удирдлагын багийнхан бизнесийн асуудлыг дараах арга барилаар амжилттай тодорхойлж өгнө:

  • Удирдлагын төлөвлөлтийн сургалт/хэрэгжилт
  • Хууль эрх зүйн нийцэл болон засаглалын үнэлгээ
  • Үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ

Бидэнтэй хамтран ажилласны үр дүнд үйлчлүүлэгчид маань урт хугацааны, эерэг өөрчлөлтөд хүрэх нь бидний ажлын хамгийн чухал зорилго юм. Бид хамтран өсөж хөгжих, үйлчлүүлэгчидтэйгээ ойртож ажиллах, бизнесийн санал өгөх болон бодит амьдрал дээр гар оролцон туслах гэсэн арга барилын баримталдаг.

Гэр бүлийн бизнес

Орчин үеийн эдийн засгийн хамгийн гол тулгуур чулуу нь гэр бүлийн бизнес юм. Сүүлийн үед гэр бүлийн бизнесийн оролцоо, тэдний үйл ажиллагааны онцлогийг олж тогтоох, өвөрмөц шинж чанарыг нь бүрэн ашиглах, цаашид оршин тогтох боломжийг нь өсгөх талаар нухацтай, системчилсэн судалгаанууд хийгдэж эхэлсэн.  

Гэр бүлийн бизнес нь хэд хэдэн нийтлэг шинж чанартай – Тэд уян хатан, хурдан шийдвэрт хүрдэг, алсын хараатай байхаас гадна гэр бүлийн өв уламжлалаараа бахархаж, бизнесийн амжилтад хүрэхийн төлөө хүчин зүтгэдэг. Үүнээс гадна, тэдэнтэй тулгарч буй ижил төстэй асуудалууд нь – Тэд хөшүү, дотогшоо хэт төвлөрөх, өөрчлөлт хийхгүй байх болон хувь хүний сэтгэлийн хөөрөлд автах магадлал их байдаг. Эдгээр асуудлууд тэдний дасан зохицох чадварыг тушдаг, мөн өөрсдийн бизнесийг гэр бүлийнхээ залуу халаад өвлөж үлдээдэг нь тэднийг урт хугацаад оршин тогтнож үлдэх боломжийг нь багасгадаг байна.

БДО Монгол нь гэр бүлийн   бизнест- үүсгэн байгуулагч, насанд хүрэгсэд, өсвөр үеийн залгамж халаа, менежер болон гадны удирдлага гэсэн олон төрлийн хувьцаа эзэмшигчдэд зөвлөгөө өгөх, заах, сургалт явуулахад хүчин зүтгэнэ.

IPO үйлчилгээ

Нээлттэй хувьцаат компани болох нь байгууллагыг амжилтад хүргэх чухал хөшүүрэг байж болох ч түүнд хүрэх зам нь хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, даатгалын андеррайтинг-ийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн оролцоо шаардагдах ихээхэн нарийн ажил юм.   БДО Монгол нь “олон нийтэд нээлттэй” болох талаар ойлголтыг танд өгч, “Нээлттэй хувьцаат компани” болох бүх үйл явцын хүрээнд Монгол дахь болон гадаадын мэргэжилтнүүд заавар зөвлөгөө өгнө.  

Эрсдэлийн зөвлөх

БДО Монголын Эрсдэлийн зөвлөх үйлчилгээ нь ажлын байрны журмыг боловсруулж хэрэгжүүлэх болон байгууллагын онцлогт яг цав тохирсон хяналтын цогц шийдлийг тодорхойлж, боловсруулахад тань туслах эрсдлийн менежмент болон дотоод аудитын өргөн хүрээний /цогц үйлчилгээг санал болгож байна.

Бизнес сургалт

БДО Монгол нь өөрсдийн үйлчлүүлэгчдэд бизнесийн сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд явуулах үйлчилгээг үзүүлэх бөгөөд Монгол  компанийн санхүүч, эдийн засагч болон менежерүүдэд чиглэсэн тусгай сургалтыг санал болгож байна. Манай бизнес сургалтын хөтөлбөрийн давуу тал нь өргөн цар хүрээг хамарсан, бодит практик хэрэглээн дээр үндэслэгдэж явагддагт оршино.

БДО Монголын санал болгож байгаа бизнес сургалтууд нь тухайн компанийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдал болон ажилчдын боловсрол, хөгжлийн өнөөгийн шаардлагын талаарх гүн гүнзгий ойлголтыг дээд зэрэглэлийн мэргэжлийн багш нар болон тэдний дадлага туршлагатай хослуулан байгууллагын тань онцлогт тохирсон өргөн сонголттой, сургалтыг хөтөлбөрийн боловсруулж, явуулна. Тэдгээр хөтөлбөрүүдийг Монгол дахь БДО болон БДО глобал сүлжээний аудит, зөвлөх болон мэдээллийн технологийн үйлчилгээний салбарт дадлага туршлагатай мэргэжилтнүүд боловсруулсан болно.

Туслах Үйлчилгээ

Та шинээр бизнес эрхлэх гэж байна уу? Танд хууль зүйн бүрэн мэдлэг байна уу?
Манай компанийн Туслах үйлчилгээгээр/ Secretarial Service дамжуулан, бид танд хууль эрх зүйн шаардлагыг хангахад тань тусална.

Аж ахуйн нэгж болон компани үүсгэн байгуулж бүртгүүлэх

Өнөөгийн өсч буй зах зээлд бизнесийн үйл ажиллагаа явуулахад хууль журмын дагуу бүртгүүлсэн компанитай байх нь нэн чухал юм. Монгол улсын хуулийн хүрээнд бүртгэлтэй компанигүйгээр таны бизнес үр бүтээлтэй, хурдацтайгаар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байх болно. Манай  улсын хүнд сурталтай хууль дүрэм ихээхэн төвөгтэй байж болох бөгөөд  зохих эрх бүхий байгууллагаас шинэ компани нээхэд шаардагдах бичиг баримтыг олж авна гэдэг асуудал болох магадлалтай. Та Монгол улсад өөрийн компанийг эхнээс нь хуулийн дагуу, зөв арга замаар үүсгэн байгуулснаар бүртгэлийн аливаа асуудалгүй үйл ажиллагаагаа бүрэн явуулах боложийг олоно. БДО Монгол нь таны шинэ компанийг төрөөс заагдсан бүх хууль журмыг дагуу байгуулж өгнө.

Гадны ажиллах хүчинтэй холбоотой үйлчилгээ (виз болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл)

БДО Монгол нь өөрсдийн үйлчлүүлэгчдэд ажил эрхлэгч, гэр бүлийн гишүүдийн визний зөвшөөрөл болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч өгөх үйлчилгээг үзүүлж байна. Та визэнд орж, өөрийн компанийг оролцуулахын өмнө эрх бүхий байгууллагын тухай мэдээлэл, тэдний зүгээс тавигдах шаардлага болон үйл явцын талаар олж мэдэж авахыг танд зөвлөе. Ингэснээр таны бизнесийн үйл ажиллагаа эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдөж, тухайн ажлын байранд виз авах зөвшөөрөл олгогдох эсэхийг мэдэж авна.

Хуулийн чухал баримт бичгүүдийг дэмжих үйлчилгээ

Компанитай хамааралтай хуулийн чухал баримт бичгүүдэд компанид ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлтийг цаг тухайд нь шинэчлэн оруулж байна.

Хуулийн чухал баримт бичгүүд нь нийтэд хүртээлтэй байх ёстой. Ямар ч хүн компанид урьдчилан мэдэгдсэнээр баримт бичигтэй танилцах боломжтой бөгөөд үүний хариуд компани нь хүсэлтийг биелүүлэхээс гадна шаардлагатай бол үнэ төлбөр тогтоож болно.

Өөрийн хүсэлтээр татан буугдах

БДО Монголын мэргэжилтнүүд бүх төрлийн сайн дураар татан буугдах ажлыг хийж байсан туршлагатай бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ашгийг хамгаалан хөрөнгийг чөлөөлж, цаг алдалгүй, зардал багатайгаар хуваарилна.

Мэдээллийн Технологийн Зөвлөх Үйлчилгээ

МТ мэргэжлийн үйлчилгээ

Мэдээллийн технологи нь орчин үеийн бизнесийн удирдлагад чухал үүрэг гүйцэтгэдэг. Менежрүүдэд цагаа олсон бизнест хамааралтай, үнэн бодит мэдээллийг хэрэгцээтэй үедээ олж авахад нь туслах чанартай зэмсгүүд шаардлагатай. Бид байгууллагын санхүүгийн мэдээллийн удирдлагын бүрэн шийдлийг санал болгож байна. Манай баг Мэдээллийн технологийн хэд хэдэн сертификаттай, олон тооны гайхалтай төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, олон жилийн өргөн туршлагатай мэргэжилтнүүдийн багаас бүрдсэн.

БДО- МТ үйлчилгээ нь бизнесийн гол процессыг сайжруулах зориулалттай олон төрлийн үйлчилгээ болон шийдлийг бизнесийн зориулалттай зөвлөгөө болон сүүлийн үеийн шилдэг МТ -ийн шийдэлтэй нэгтгэсэн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Интернет банк болон сүлжээний аюулгүй байдлын шийдэл

БДО Монгол нь орчин үеийн интернет аюулгүй байдлын “VASCO” системийг Монголын зах зээлд танилцуулсан.

VASCO нь интернет данс, identities болон гүйлгээгээр мэргэшсэн маш хүчтэй хамгаалалт болон интернет гарын үсэг таних (e-signature solutions) шийдлээрээ дэлхийд тэргүүлдэг. Глобалчлагдсан програм хангамжийн компанийн хувьд VASCO нь дэлхийн 100 гаруй орны 1,700 гаруй санхүүгийн байгууллага, 10,000 гаруй компаниас бүрдсэн үйлчлүүлэгчдийн хүрээтэй. 

Санхүүгийн салбараас гадна VASCO технологи нь байгууллагын, интернет худалдаа болон төрийн интернет салбарын нууц мэдээллийг хамгаалдаг

Бид Монголын зах зээлд дэлхийд тэргүүлэгч интернет шийдлийг танилцуулж байгаадаа бахархдаг.

Стратегийн МТ зөвлөх

Стратегийн МТ зөвлөх нь Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээг Tri-State Area бүх хэмжээний компаниудад үзүүлсээр ирсэн. Өнөөдөр Стратегийн МТ зөвлөх нь өөрийн үйлчилгээг эмнэлгийн цахим систэм, орон гэрийн ухаалаг автоматжуулалт болон автоматжуулсан худалдаа гэсэн орчин үеийн технологийн хамгийн сүүлийн үеийн гурван шийдлээр өргөжүүллээ.

БДО Монгол нь өөрсдийн үйлчлүүлэгчдэд дараах үйлчилгээг үзүүлж байна:

  • Байгууллагад шаардлагатай байгаа мэдээлэлд дүгнэлт хийж, тохирсон системийг сонгох
  • Холбогдох систем болон технологийг авч үзэх
  • Байгаа системийг нэгтгэх төслийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Сонгосон харилцаа, hardware болон software-ийг нэгтгэх төлөвлөгөөг боловсруулах 
  • МТ хууль эрх зүйн үйлчилгээ

 МТ аудитын үйлчилгээ

МТ Аудит нь байгууллагын зохион байгуулалт болон удирдлагын хяналт, системийн үйл ажиллагаа, системийг боловсруулан бий болгох, өөрчлөлтийн менежмент, мэдээллийн аюулгүй байдал зэрэг ерөнхий хяналтын олон талд анхаарлаа хандуулдаг. Үүнээс гадна МТ аудит нь бизнесийн олон төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг програм хангамжийн хяналтыг шалгадаг.  

Манай байгууллага аудитын дараах үйлчилгээг үзүүлнэ:  

  • МТ системийн дотоод хяналтын шалгалт
  • Мэдээлэл нь найдвартай, үнэн зөв, бүрэн байдлын шалгалт
  • Системийн аюулгүй байдлын шалгалт
  • Системийн орчны үйл явцын үр дүн, ашиг тусын шалгалт

 

МТ засаглал

Зах зээл, удирдлагын баг буюу портфолио өөрчлөгдөхөд ихэвчлэн компанийн  стратеги зохицон өөрчлөгдөх шаардлагатай болдог. МТ засаглал нь эдгээр өөрчлөлтүүдэд маш хурдан зохицохоор уян хатан байх шаардлагатай. БДО Монголын МТ засаглалын үйлчилгээ нь тодорхой бизнесийн стратегид тулгуурласан хүчирхэг МТ үйлчилгээг бий болгоход шаардлагатай процесс болон зохион байгуулалтыг бий болгож өгнө.  

Удирдлага, дүн шинжилгээ болон мэдээллийн системийн загвар

Бид өөрсдийн үйлчлүүлэгчдэд МТ системийн хэрэглээний хугацаанд санхүүгийн, материал техник хангамж, байгууллагын нөөц төлөвлөлт болон төлбөр тооцооны системийг бий болгож мөн сонгоход нь тусална.

Манай Удирдлага, дүн шинжилгээ болон мэдээллийн системийн загварын үйлчилгээнд дараах зүйлс орно:

  • Тавигдах шаардлагын тодорхойлолт
  • Системд тавигдах техникийн үзүүлэлт болон загвар
  • RFP-ийн тодорхойлолт болон тендерийн зохицуулалт
  • Системийг боловсруулах/шинэчлэх төслийг удирдаж зохион байгуулах
  • Шилжилтийн төслийн менежмент, хангалт, зааварчилгаа, төлөвлөлт болон хяналт
  • Шинэ төслийн менежмент, төлөвлөлт
  • Шалгах болон хүлээн авах тест
  • Төслийн нягтлан болон бүртгэл-санхүүгийн зааварчилгаа

 

МТ орчинд ажлын журам дүрмийг тодорхойлох

Бид МТ орчны ажлын журмыг тодорхойлж өгснөөр МT системтэй холбоотой дүрэм журам, үйл ажиллагаа, шинэчлэлт, аюулгүй байдал, хяналт болон аудиттай холбоотой ажлын боловсронгуй аргачлалыг тодорхойлон гаргаж өгнө. 

МT эрсдэлийн менежмент

МT эрсдэлийн менежмент нь байгууллагад технологийн эрсдэл болон тэдний хор нөлөөг багасгах зорилготой.  БДО Монгол нь өнөө үед өргөн хэрэглэгдэж буй загвар орсон олон улсын жишиг дээр тулгуурласан аргачлалыг боловсруулан бий болгосон.  Энэхүү ажлын хүрээнд бид эрсдэлийн үнэлгээний дараах үйлчилгээг үзүүлж байна:

  • Мэдээллийн сан болон технологийн системийн зураглал
  • МT орчны гол үйл явцын зураглал
  • Дотоод хяналтын зураглал- ерөнхий хяналт болон гол програм хангамжийн хяналт
  • Одоогоор байгууллагад байгаа эрсдэл болон технологийн орчны гаднын нөлөөг олж тогтоох
  • МT орчны эрсдэлийг бууруулж, үйл явцыг сайжруулахад шаардлагатай хяналтыг тодорхойлох

Үүнээс гадна бид дараах нэмэлт үйлчилгээг үзүүлнэ:   

  • Гамшгийн дараах сэргэн босголтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  • Эрсдэлийн менежментийн журам болон түүнтэй уялдаатай ажлын байрны заавар 
  • Эрсдэлийн зохицуулахад тусгайлан зориулсан платформ
  • Sarbanes-Oxley Act –ийн 302 болон 404 дүгээр хэсгийг хэрэгжүүлж, SAS 70-ийн хэрэгжүүлэх болон бэлтгэхэд туслах   

SOX болон компанийн засаглал

БДО Монголын SOX болон Компанийн засаглалын зөвлөх алба нь олон төрлийн байгууллагуудад АНУ-ын Sarbanes-Oxley Act-ийн зарчмыг Монгол улсын холбогдох байгууллагуудаас гаргасан ижил төстэй зарчмуудыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Зөвлөгөөнд дараах үйлчилгээ орно:

  • Компанид байгууллагын эрсдэлийн төвлөрлийн зураглал гаргахад туслах
  • Компанийн хяналтын журмыг нээлттэй байлгах
  • Ажлын зааврын аудит
  • Удирдлагын хомсдолыг арилгах арга хэмжээ авах болон түүний хэрэгжилтийг мониторлох 
  • Гол чухал хяналтын үр нөлөөг шалгах
  • Хомсдол болон хяналтыг дутагдлын талаар удирдлагад заавар зөвлөгөө өгөх.

 

Алба нь одоогийн байдлаар NASDAQ-т бүртгэгдсэн, засгийн газрын эзэмшлийн аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, даатгалын компани, тэтгэврийн сан болон хувьцаат компани зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудад SOX хэрэгжүүлэхэд бэлтгэх төслүүд дээр ажиллаж байна.

Мэдээлэл технологийн сургалт болон мэргэжлийн үнэмлэх олгох

БДО Сургалтын төв нь програмчлал болон техникийн ур чадварт сургах, дадлага туршлага олгох орчинг бүрдүүлж өгдөг. БДО Сургалтын төв нь өөрсдийн үйлчлүүлэгчдэд мэргэжлийн, өрсөлдхүйц төлбөртэй сургалтуудыг энгийн, нөхөрсөг орчинд цаашид мэргэжлээрээ амжилттай  ажиллахад нь туслах  техникийн програм хангамжийн боловсролыг богино хугацаанд олгоно.   

Манай төв нь дэлхийд тэргүүлэгч Прометрик шалгалт, үнэлгээ өгөх зөвшөөрөлтэй. Бид дараах програм хангамжийг сургалтыг явуулна: Microsoft програм (Active Directory, Hyper-V training, WDS, WSUS, ISA/Forefront server, Sharepoint server implementation essentials etc.), VMware, Database (MS SQL, MySQL etc.), Languages (ASP.NET, VB.NET, C#.NET, WPF, Silverlight г.м.).

Хүний Нөөцийн Үйлчилгээ

Хүний нөөцийн үйлчилгээний үндсэн зорилго нь бизнесийн гол үйл ажиллагаанд анхаарал хандуулах замаар зардлаа хэмнэн үр ашигт чиглэхэд оршино.

  • Хүний нөөцийн аудит
  • Хүний нөөцийн зөвлөгөө
  • Хүний нөөцийн аутсорсинг
  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • БДО үнэлгээ ба дүгнэлт
  • Сургалт ба хөгжил
  • Ажилд авахын өмнөх оношилгоо үйлчилгээ

       Дээрхи үйлчилгээгээр хязгаарлагдахгүй бусад үйлчилгээг харилцагчийн эрэлт  хэрэгцээн дээр    үндэслэн хүргэх боломжтой