« Үндсэн хуудас
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ

АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАХ  ҮЙЛЧИЛГЭЭ

Аудит ба баталгаажуулах үйлчилгээ нь шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай, ач холбогдолтой байдлыг үнэлэх, хараат бус мэргэжлийн үйлчилгээ юм.Үүнд:

  • Ерөнхий Аудит
    • Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн аудит
    • Банк болон банк бус санхүүгийн байгууллагын аудит
    • Төсөл хөтөлбөрийн аудит
    • Төрийн болон орон нутгийн өмчтэй аж нэгж  байгууллагын санхүүгийн тайлангийн аудит
    • Зөвшилцсөн горимоор гүйцэтгэх аудит
  • Тусгай аудит
    • Шүүх магадлагаа
    • Тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажил
    • Хэсэгчилсэн шалгалт

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв, зохистой хэмжээнд хөтлөх шаардлагатай байдаг.Иймд байгууллагын санхүүгийн тайланг бэлтгэн толилуулахтай холбоотой нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ.

Мөн орчин үед дэлхий даяар “Аутсорсинг” гэж нэрлэгдэх болсон үйлчилгээ юм. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагын өртөг зардал ихтэй, орон тооны нягтлан бодогч авч ажиллуулдаг.Гэтэл дээрхи зардлыг багасгахын тулд гаднаас няглан бодох бүртгэлийн мэргэжлийн найдвартай үйлчилгээ авах аргыг өргөн хэрэглэдэг болсон. Энэ арга нь үр ашигтай байх зарчмын салшгүй нэг хэсэг билээ.Бид та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ
  • Цалингийн  үйлчилгээ
  • НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ

ТАТВАРЫН ТАЙЛАН БЭЛТГЭЖ, ТУШААХ БОЛОН ИЛГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аж ахуйн нэгж байгууллага (компани, нөхөрлөл хоршоо), хувиар аж ахуй эрхлэгч иргэн болон өндөр орлоготой хувь хүмүүсийн татварын тайланг бэлтгэж, харьяа татварын албанд хуулийн хугацаанаас нь өмнө тушаах, илгээх үйлчилгээ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    ·  Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт нэвтрүүлэх
  • Бүртгэлийн бодлого боловсруулах
  • Удирдлагын бүртгэлээр зөвлөгөө өгөх
  • Дотоод хяналтын системийн зөвлөгөө
  • Санхүүгийн тайлан гаргах зөвлөгөө

   ·  Татварын бүртгэлийн зөвлөх үйлчилгээ

  • Татварын багц хуулийн хэрэгжилтийн талаар
  • Удирдлагад зориулсан  үйлчилгээ
  • Татварын тайлан гаргах, цахимаар тайлан шивэх, илгээх

   · Бусад зөвлөх үйлчилгээ

  • Нийгмийн даатгалын тайлан гаргах,цахимаар шивэх,илгээх
  • Бизнес төлөвлөгөө боловсруулах
  • Төсөв болон төсөл зохиох (үйл ажиллагаанд нь тохирсон аргачлалаар)
  • Байгууллага хамт олонд болон ганцаарчилсан байдлаар хүссэн сэдвээр нь тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулах