« Үндсэн хуудас
ҮЙЛЧИЛГЭЭ

АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Мэдээллийн технологийн аудит
  • Эрсдэлийн аудит

УДИРДЛАГЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Удирдлагын бүртгэлийн зөвлөгөө өгөх,
    • Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажил гүйлгээний төрөл, удирдлага, хяналтын тогтолцоотой уялдсан өртгийн объектуудыг тодорхойлох,
    • Удирдлагын мэдээллийн системийн одоогийн байгаа хэв, маягийг тодорхойлж түүнийг сайжруулах талаар санал боловсруулах, зөвлөгөө өгөх,
    • Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын системийг зохион байгуулах, сайжруулахад зөвлөгөө өгөх,
    • Өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх,
    • Санхүүгийн байдлыг судалж төлөвлөх, хөрөнгө оруулалт, зээл, тооцооны төрөл бүрийн төлөвлөгөө боловсруулахад нь зөвлөгөө өгөх.     
  • Татварын зөвлөгөө өгөх,
    • Албан татвар, төлбөр, хураамж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог хянах, дүгнэлт гаргах, татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх,
    • Төрийн хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрмээ зөрчихгүйгээр үйлчлүүлэгч байгуул-лагад хамгийн ашигтай татвар, нийгмийн даатгалын тооцооны хувилбарыг тодорхойлох.
  • Хүний нөөцийн зөвлөгөө өгөх,
    • Хүний нөөцийн зөвлөгөө 

      Тухайн салбар хамгийн сайн ажилтныг олж авах, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллуулах нь компанийн өрсөлдөх чадварыг сайжруулдаг билээ. Бид өөрсдийн үйлчлүүлэгчдэд байгууллагын үндсэн нөөц болох хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар дараахь үндсэн чиг үүргийн хүрээнд зөвлөгөө өгдөг. Үүнд:

      Хүний нөөцийн бүрдүүлэлт:

    • Төлөвлөлт: Тухайн байгууллагын өөрчлөлт, хөгжилтэй бодитой уялдаа бүхий эрхэм зорилго, зорилго, зорилт, үйл ажиллагааных нь стратегийг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагад шаардагдах бүтэц, ажлын байрны тоог тодорхойлох, одоогийн нөөцийг үнэлэх, хүний нөөцийн ирээдүйн хэрэгцээг таамаглаж түүнийг хангах хөтөлбөр боловсруулах.
    • Ажлын шинжилгээ: Ажлын байрны хэрэгцээ, орон тоог ойлгож мэдэхэд шаардагдах баримт, мэдээллийг цуглуулан шинжилж, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах.
    • Сонгон шалгаруулалт: Байгууллагад шаардлагатай байгаа албан тушаал, ажлын байранд тодорхой шаардлага хангасан хүний нөөцийг гадаад болон дотоод эх үүсвэрээс сонгон шалгаруулах арга хэрэгслийг тодорхойлж, хэрэгжүүлэх.
    • Хүний нөөцийг сургаж, хөгжүүлэх:

    • Сургалт, хөгжил: Хүний нөөцийг сонгож авсны дараа ажилд нь зөв чиглүүлэх, мэргэжлийн баримжаа олгох, сургаж дадлагажуулах, удирдах ажилтныг бэлтгэх, ажиллагсдын хөдөлмөрийн үйл ажиллагааг үнэлэх системийн талаархи зөвлөгөө.
    • Хүний нөөцөд үзүүлэх дэмжлэг туслалцаа:

    • Цалин хөлс: Байгуулллагын цалин хөлсний болон гүйцэтгэлийн үнэлгээ,
    • Хөнгөлөлт, урамшуулал: Харилцагч байгууллагад тохиромжтой нөхөн олговор, урамшууллын тогтолцоог санал болгох, энэ үйл ажиллагаандаа гадны байгууллагуудын туршлагыг нэвтрүүлэх зэрэг болно.
  • Мэдээллийн технологийн зөвлөгөө өгөх
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн зөвлөгөө өгөх.
    • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем дэх мэдээллийн урсгалыг загварчлах,
    • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, бололвсруулахад зөвлөгөө өгөх,
    • Нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын Стандартын дагуу хөтлөх, санхүүгийн тайланг бэлтгэхэд зөвлөгөө өгөх,
    • Нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын Стандартын дагуу нөхөн хөтөлж, Санхүүгийн тайланг бэлтгэж өгөх.

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ                           

  • Санхүүгийн програм хангамжийн сургалт явуулах,
  • Нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэх,
  • Ажлын байран дээрх нягтлан бодох бүртгэл, программ хангамжийн сургалт.