« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага иргэд та бүхэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажил үйлсэд тань амжилт, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

ЗАХИРАЛ   М.СЭВЖИДМАА

САЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

1997-2004 онд Монгол улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч,  2006 онд Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, НББОУСтандартын сургагч багш.

Бидний зорилт     

        Өөрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуй нэгж, төсөвт байгууллага, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг шударга, ардчилсан зарчмын  дагуу хангахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, аудитаар баталгаажигдсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад туслах явдал юм.

Эрхэм зорилго

“САЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”  гэсэн зорилготой санхүүгийн эрсдэлгүй хамт олон болоход туслах, зөвлөж “ТА МАНАЙД ХАНДААРАЙ БИД ТАНД ЗӨВЛӨЖ ЭРСДЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛНЭ” гэсэн уриатай  ажиллаж байна.

Зарчим

        Бидний үйл ажиллагаа “Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай” болон “Аудитын тухай” хуулийн дагуу Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт, Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт ба Аудитын олон улсын стандарт, Аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгийн хараат бус байдалд явуулдаг.

Бидний тухай товчхон

“Баланс Аудит” ХХК-ийн салбараар 1998 оноос ажиллаж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Си Эс Ай Аудит” ХХК болон Сангийн сайдын 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  01-р тушаалаар аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь аудитын үйл ажиллагааны чиглэлээр тасралтгүй 20 жил ажиллаж байгаа туршлагатай хамт олон болно.

Аудитын баталгаажуулах үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй аудиторууд

  1. М.Сэвжидмаа
  2.  Д.Чулуунбат
  3. С.Содномцэрэн
  4. С.Цэнд-Аюуш

Санхүүгийн зөвлөх үйлчилгээг ажлын цагаар 1900-1981 утсаар зөвөлгөө                                          өгч ажиллаж байна.