« Үндсэн хуудас
ТУРШЛАГА

Манай байгууллага нь 1997 оноос өнөөг хүртэл 20 жил аудитын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа мэргэшсэн хамт олон юм. Анх 1997 онд "Баланс-Аудит" ХХК-ийн Булган аймаг дахь салбар , 2004 онд аудитын цар хүрээг томруулах зорилгоор 3 компани нэгдэж "Мэдээлэл-Аудит" ХХК болгон өөрчлөхөд  "Мэдээлэл -Аудит" ХХК-ийн Булган аймаг дахь салбар болсон.  2009 онд "Си Эс Ай" Аудит ХХК / CSI /болон өөрчлөгдсөн.

М.Сэвжидмаа нь СЭЗТК-ийг 1983 онд Аж үйлдвэрийн нягтлан бодогч эдийн засагч

1998 онд СЭЗДС-ийг Банкны нягтлан бодогч

1997 онд Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч

2006 онд Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч

2014 онд  Дэлхийн банкны төслөөр Байгаль орчины аудитын сургалтанд

Дэлхийн банкны төслөөр МОНТА-3931 аудитын чадавхи дээшлүүлэх сургалт,аудитын  захирлын сургалт, Дэлхийн банкны төслөөр МОНТА-3919 нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургагч багш,  Азийн хөгжлийн банкны төслөөр Хоршооны сургагч багш, Хадгаламж зээлийн хоршооны сургагч багшийн гэрчилгээ тус тус авсан.


  • Эрүүл мэндийн салбарт 13 жил ерөнхий нягтлан бодогч
  • 1997 онд "Баланс-Аудит" ХХК-ийн Булган аймгийн салбарын захирал
  • 2004 онд "Мэдээлэл -Аудит" ХХК-ийн Булган, Увс аймаг хариуцсан захирал
  • 2009 онд "CSI Аудит" ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Аудитын салбарт 26 жил ажилласан туршлагатай аудитор юм. Мөн Төсөвт байгууллага, Үйлдвэрлэл,үйлчилгээ, Хөдөө аж ахуйн салбар, газар тариалан ,Барилга, уул уурхайн нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн энэ салбарт нягтлан бодох бүртгэлийн гарын авлага, бодлого боловсруулсан туршлагатай аудитор.

М.Сэвжидмаа нь  2008 онд “Төсвийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын аргачлал”, Дулаан ус сувгын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, “Монгол улсын их сургуулийн бүрэлдэхүүн Улаанбаатар их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бодлого”, “ Аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн аргачлал”, ” Авто замын нягтлан бодох бүртгэлийн бодлого”,  “Дулаан шарын голын нягтлан бодох бүртгэлийн бодлого”, Найлайх ДС” ТӨХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлого”,  “Алтай  Улайстай Эрчим Хүчний систем” ТӨХК-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлого тус тус хийж боловсруулсан.

С.Содномцэрэн:

СЭЗТК , ХААДС нягтлан бодогч эдийн засагч мэрэгжлээр төгссөн 2004 онд МУМНБ цол 2010 онд Хугацаагүй эрхтэй МУМНБ болсон.  Улсад ерөнхий нягтлан бодогчоор 30 жил, аудитороор  10 жил ажилласан туршлагатай аудитор.

Д.Чулуунбат:

СЭЗТК, ХААДС эдийн засагч, нягтлан бодогч мэрэгжлээр төгссөн, Ерөнхий ахлах нягтлан бодогч, Бүртгэлийн мэргэжилтэн,статистикийн хэлтэс, татварын хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан ажлын  туршлагатай 1997 онд  МУМНБ,  2004 онд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болсон санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын туршлагатай аудитор юм.

2004 онд МУМНБ 

Санхүүгийн байгууллагад 32 жил,  Аудитын байгууллагад 9 жил ажиллаж байгаа ажлын туршлагатай туршлагатай хугацаагүй эрхтэй  мэрэгшсэн нягтлан бодогч, аудитор юм.

  “Эрдэнэс оюу толгой” ХК, "Могойн гол" ТӨХК, "ГССЗКлиник эмнэлэг", “Булган АЗЗА” ТӨХК, "Мон сан" ТӨҮГ, "Богд хаан ордон музей", “Транс сэргэлт” ТӨХК, Цагдаагийн ерөнхий газарын харьяа “Цагаан шонхор” ТӨУҮГ, Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба, “Дулаан шарын гол” ТӨХК, “Налайхын дулааны станц” ТӨХК, “Үндэсний дата төв” Батлан хамгаалах яамны харьяа "Транс сэргэлт" УҮГ, "ТУУШИН" ХХК,  болон 160 гаруй аж ахуй нэгж, Мөнхдаатгал ХХК,  ХЗХоршоо, ББСБ -тай аудитын гэрээтэй ажиллаж байна.

Зочид буудал

  • Нийтийн хоол, ресторан
  • ХАА, газар тариалан
  • Барилга
  • Уул уурхайн компанид  зөвөлгөө өгөх санхүү нягтлан бодох бүртгэлийн бодлого  боловсруулах.