« Үндсэн хуудас
Үйлчилгээ

Аж ахуй нэгж, байгууллагын ашиг сонирхолд нийцсэн хууль ёсны чанартай үйлчилгээ үзүүлж, тэдний санхүүгийн үйл ажиллагааг хянаж, зөвлөж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах явдал юм.

Компанийн үйл ажиллагааны чиглэл:

• Компани, нөхөрлөл, хоршоо бусад хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний санхүүгийн тайланг тэдний хүсэлтээр хянаж баталгаажуулах
• Нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, нөхөн хөтлөх, тайлан гаргах, өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх
• Аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг зохион байгуулахад нь туслах
• Аж ахуйн нэгж байгууллагад менежментийн асуудлаар зөвлөгөө өгөх
• Аудитын үйл ажиллагааны хүрээнд хуульд заасан бусад үйл ажиллагаа хамаарна

Бусад үйл ажиллагаа:

• Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мөрдөж ажиллах арга ажиллагаанд сургах
• Санхүүгийн тайлан бэлтгэх, санхүүгийн тайлан бэлтгэхэд туслах, зөвлөгөө өгөх, сургах
• Санхүүгийн талаар бүрэн хэмжээний зөвлөгөө өгөх,санхүүгийн шинжилгээ хийх