« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТҮҮХ

Грант Торнтон Аудит ХХК (хуучнаар “Улаанбаатар Аудит Корпораци" ХХК) нь санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулалт, нягтлан бодох бүртгэл болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол улсад бүртгэлтэй дотоодын аудитын компани юм.

“Улаанбаатар Аудит Корпораци” ХХК нь 1999 онд аудитын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан. Тус компани нь 20 жилийн туршид боловсон хүчин, техникийн хувьд бэхжин, хараат бус, өндөр чанартай, найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн Монгол улсын аудитын салбарт тэргүүлэх томоохон аудитын компанийн нэг билээ.

“Улаанбаатар аудит корпораци ХХК” нь 2018 оны 12 дугаар сард хуулийн этгээдийн нэрийг “Грант Торнтон Аудит” ХХК болгож албан ёсоор өөрчилсөн.

Грант Торнтон Аудит ХХК нь Грант Торнтон Интернэшнл ЛТД (ГТИЛ)-ийн олон улсын сүлжээний бүрэлдэхүүнд багтдаг албан ёсны гишүүн фирм ба ГТИЛ дэлхийн 131 улс оронд салбар нэгжтэй, нийт 53,000 гаруй мэргэжилтнүүдтэй аудит, татвар болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний дэлхийн зургаа дахь том байгууллагын нэг юм.

Грант Торнтон Аудит ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний, гадаад болон хамтарсан хөрөнгө оруулалт бүхий томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.

Грант Торнтоны Монгол дахь салбар маань олон улсын сүлжээ байгууллагуудаасаа хамтын ажиллагааны санаачлага, чанарын хяналт болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний бүрэн хэмжээний дэмжлэг авдаг. Үүний үр дүнд шаардлагатай тохиолдолд богино хугацаанд олон улсын мэргэжилтэнүүдийг татан оролцуулах, хамтран ажиллуулах боломжтой байдаг манай давуу тал болж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол Төрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг шударга, ардчилсан зарчмын дагуу бүрэн дүүрэн хангахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, аудитын хяналтаар баталгаажигдсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад нь туслах явдал юм.

БИДНИЙ УРИА

 Instinct for Growth