« Үндсэн хуудас
“10 жил-Алтан гэрэгэ” гардуулах ёслол болов.

 Улсад 34 жил, манай компанид 2005 оноос хойш бүртгэл санхүүгийн мэргэжилтнээр анх ажилд орж, ажил амьдралын нэгэн мөчлөгөө эхэлсэн тэр цагаас хойш компанийнхаа бүртгэл санхүүгийн ахлах мэргэжилтнээр дэвшин, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж эдүгээ 10 жилийг ардаа үджээ. Ш. Оюунчимэг нь манай компанид ажиллаж байгаа хугацаандаа Төрийн болон төрийн оролцоотой аж ахуй нэгж төсөвт томоохон байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай болон хувийн секторын аж ахуй нэгжүүд, Олон улсын байгууллага, сангууд зэрэг байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийж, аудиторын бүрэн хэмжээний тайлан дүгнэлт, зөвлөмжийг Аудитын Олон улсын стандартын дагуу бэлтгэж өгч байна. Хамт олноо манлайлан хошуучлагч Бүртгэл санхүүгийн ахлах мэргэжилтэн Ш.Оюунчимэг тандаа цаашдын тань ажилд амжилт, аз жаргал, эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөж "10 жил-Алтан гэрэгэ" хадгалуулж 1 000 000 төгрөгөөр шагнав.