« Үндсэн хуудас
Манай компанийн шинэ жилийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Амжилт бүтээлээр дүүрэн 2016 онд манай компанийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээгээр "УЛААНБААТАР-АУДИТ КОРПОРАЦИ" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Осоргарав Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын 2016 оны нэгтгэл тайлан бэлтгэхэд идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж Чанарын хяналтын хорооны дарга, Партнер Н.Эрдэнэцог болон Аудитын менежер  Б.Дэлгэрмаа нарыг тус тус 2 000 000 төгрөг, мөн бусад багын гишүүдийг мөнгөн шагналаар, нийслэлийн аудитын газрын захиалгат ажилд болон гэрээт, захиалгат ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн  Ахлах аудитор Л.Болорцэцэгийг 1 500 000 төгрөгөөр тус тус шагналаа.