« Үндсэн хуудас
Грант Торнтон аудитын хамт олон Манжуур хот руу аяллаа

Өнгөрсөн 2018 онд Грант Торнтон аудитын хамт олон ОХУ-ын Улаан-Үд, Итгэлт хамба, Байгаль нуурын чиглэлээр ОХУ-д аялж байсан бол энэ жил ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот руу аялж, 6 хоногийг дурсамжтай сайхан өнгөрүүллээ.
Энэхүү аялалыг Улаанбаатар аудит корпораци үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ба цаашид уламжлал болгон жил бүр аль нэг улс руу хамт олноороо аялж байх юм.
Улаанбаатар аудит корпораци нь 2017 оноос буюу 20 жилийн ойн босгон дээр аудит, татвар, зөвлөх үйлчилгээний Грант Торнтон Интернейшнл олон улсын компанийн албан ёсны гишүүн болж, Монгол улсад төлөөлөн ажиллаж байна.