« Үндсэн хуудас
Үйлчилгээ

Аудит ба баталгаажуулалт

Аудит ба баталгаажуулах үйлчилгээ нь шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд санхүүгийн мэдээллийн итгэлтэй, найдвартай, ач холбогдолтой байдлыг үнэлэх хараат бус мэргэжлийн үйлчилгээ юм.

Үүнд:

  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүүгийн холбогдох үйлчилгээ

  • Санхүүгийн тайланг нягтлах ажил

  • Бусад баталгаажуулах үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ

Байгууллагууд нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас авах нь санхүүгийн хувьд өртөг зардлыг хэмнэх, үйл ажиллагааны хувьд үр дүнтэй байх ач холбогдолтой болохыг ойлгодог болсон.

Тухайн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэнээр удирдлагын шийдвэр гаргалт ба тайлагналд шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй олж авах боломжтой байдаг.

Үүнд:

  • Нягтлан бодох бүтгэл хөтлөлт

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулалт

  • Нягтлан бодох бүртгэл, татварын сургалт