« Үндсэн хуудас
ТУРШЛАГА

      Манай компанийн аудитор ажилтнууд нь аж ахуйн нэгжид ерөнхий, ахлах нягтлан бодогч, банк, санхүү, татвар, хөрөнгийн зах зээл, даатгалын байгууллагад удирдах ажилтнаар ажиллаж байсан дадлага туршлагатай хүмүүс байдаг. Мэргэжлийн их дээд сургуульд багш, удирдах ажилтан  хүмүүс манайд зөвлөхөөр  ажилладаг.

Бид Үндэсний аудитын газрын захиалга, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын  хүсэлтээр  жилд дунджаар 100 орчим хуулийн этгээдийн санхүүгийн тайлан баримтад аудит, баталгаажуулалт хийж,  зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Төр, Засгийн газрын болон хууль, хяналтын байгууллагын захиалга, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүсэлтээр төсөл хөтөлбөр, санхүүгийн тайлан, баримтад хөндлөнгийн хараат бус хяналт шалгалт, хэсэгчилсэн ба бүрэн шинжилгээ хийж тайлан,  дүгнэлт, зөвлөмж гаргадаг.

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, татвар, дотоод хяналт, бизнесийн төлөвлөгөөний асуудлаар хууль, эрх зүй болон арга зүйн зөвлөгөө өгдөг.

ТА БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСНААР

 

  • Нягтлан бодох бүртгэлийг хууль, стандартад нийцүүлэн хөтөлж, санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэн, хөрөнгийн аюулгүй байдлыг хянах,
  • Бизнес, үйл ажиллагаа, хэтийн зорилго, зорилтынхоо тухай хэрэглэгчдэд баталгаатай, үнэн бодит мэдээллийг хүргэх,
  • Хөрөнгө оруулалт ба түүний үр өгөөжийн талаар найдвартай, бодитой мэдээллийг олж авах,
  • Бизнесийн түншээ зөв сонгож, оновчтой шийдвэрийг зохистой цаг үед нь гаргах,
  • Болзошгүй эрсдэл, санамсаргүй алдаанаас урьдчилан сэргийлж, сул тал ба дутагдлаа засах зөв арга замыг олж авах,
  • Бизнесийн эдийн засгийн мэдлэг, ур чадвар, туршлага бүхий ажилтнуудтай хамтран ажиллаж, илүү үр дүнд хүрэх  зэрэг боломж ба давуу талуудыг олж авах болно.