« Үндсэн хуудас
Аудит болон баталгаажуулах үйлчилгээ

Аудит ба баталгаажуулах үйлчилгээ нь шийдвэр гаргагчийг үнэн зөв мэдээллээр хангахын тулд санхүүгийн мэдээллийн итгэлтэй, найдвартай, ач холбогдолтой байдлыг үнэлэх хараат бус мэргэжлийн үйлчилгээ юм. Манай хамт олон нь аудит ба баталгаажуулалтын үйлчилгээг олдон улсын хамгийн сайн практик хэрэглээнд суурилуулан үйлчлүүлэгчдэд хүргэж, мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгч, хараат бус байдлыг чанд хадгалан ажиллаж байна. Бид дараах чиглэлийн байгууллагуудад аудит ба баталгаажуулах үйлчилгээг үзүүлж байна. Улсын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагууд Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагууд Хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллагууд Гадаад дотоодын төсөл Банк болон банк бус санхүүгийн байгууллага Даатгалын байгууллагууд Төрийн бус байгууллагууд гэх мэт үйлдвэрлэл үйлчилгээний бүх салбарын байгууллагад Аудитын үйлчилгээний төрөл:

Санхүүгийн тайлангийн аудит

Гүйцэтгэлийн аудит

Дотоод аудит

Тусгай зориулалтын аудит

Шүүх магадлагаа

Тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажил

Хэсэгчилсэн шалгалт Санхүүгийн зөвлөгөө Санхүүгийн зөвлөх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлж байна. Үүнд: Төсвийн байгууллага болон төрийн өмчийн газруудад нийтийн өмч хөрөнгийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн зарцуулах улмаар зарцуулсан төгрөг тутмын үр өгөөжийг нэмэгдүүлэхн чиглэлээр өгөх зөвлөгөө Хэлцлийн зөвлөх үйлчилгээ, бизнесийн үнэлгээ, бизнесийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ, бизнесийг өөрчлөх шинээр зохион байгуулах, дампууруулах болон татан буулгах зэргийг багтаасан байгууллагыг дахин зохион байгуулах асуудлаар туслалцаа үзүүлэх Албан татвар, төлбөр, хураамж, шимтгэлийг тооцоог хянах, дүгнэлт гаргах татварын тайлан боловсруулахад туслалцаа үзүүлэх, монгол улсын татварын орчнб талаарх мэдээллээр хангах Аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтын албад мэргэжлийн зөвлөгөө өгөх Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ Бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нь нягтлан бодох бүртгэлийг хуулийн хүрээнд үнэн зөв гүйцэтгэх, санхүүгийн тайлан гаргахад мэргэжлийн байгууллагаас “аутсорсинг” –ийн үйлчилгээ авдаг. Ингэснээр дараах ач холбогдолтойф байдаг. Үүнд: Байгууллага их өртөг зардлаар нягтлан бодох бүтгэлийн нэгж хэлтсийг зохион байгуулах шаардлагагүй болж, өртөг зардлыг хэмнэх, үйл ажиллагааны хувьд үр дүнтэй байх ач холбогдолтой. Удирдлагын шийдвэр гаргалт болон тайлагналд шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй олж авах боломжтой байдаг Санхүүгийн тайлангийн бодитой байх, үнэн зөв байх, орлого зардлын уялдаатай байх, материаллаг байх зарчмууд хангагдана МУ-н нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлд: “аж ахуй нэгж, байгууллагын удирдлага санхүү нь бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж мөрдөн ажиллана” гэж заасан байдаг. Байгууллагын НББ-ийн бодлого бол НББ-ийг хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэхэд хэрэглэх зарчим горимыг тогтоож өгөхөд орших бөгөөд бүртгэл санхүүгийн үйл ажиллагаа эмх цэгцтэй явуулахад ач холбогдолтой байдаг. Бид НББ-ийн тухай хуульд заасны дагуу НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг санхүү, бүртгэлийн хууль тогтоомж стандарт дүрэм журамд нийцүүлэн хийж тухайн байгууллагад мөрдүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ. Компаний засаглал, эрсдэлийн удирдлагын үйлчилгээ Компаний засаглал нь бизнесийг тогтвортой явуулахад хамгийн гол анхаарах асуудал бөгөөд байгууллага хууль тогтоомжийг дагаж мөрдөж, дотоод хяналтын хүчтэй системийг бий болгон, хувь нийлүүлэгчдийн өмнө өндөр хариуцлага хүлээн ажиллахад чухал ач холбогдолтой байдаг. Бид компаний тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад туслалцаа үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчийн дотоод хяналтын системийг хүчтэй болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлж, эрсдэлийг үнэлэх, зөвлөгөө өгөх, хяналт тавихад туслана Техник эдийн засгийн үндэслэлийг үнэлэх ба хөрөнгө оруулах шийдвэр гаргахад төслийн үнэлгээ хийх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдэд удирдах ба санхүүгийн зөвлөгчөөр ажиллаж тендерийн үйл явцыг загварчлан зохиох, хэрэгжүүлэхэд туслана Хөрөнгө ба бизнесийн үнэлгээ Бүх төрлийн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох. Үүнд: эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, барилга бахйгууламж, газар ашиглах болон эзэмших эрхийн үнэлгээ, түүнчлэн бизнесийн үнэлгээ хийж бодит үнэ цэнийг тодорхойлно. Та манай компанитай хамтран ажилласнаар Бизнесийн үйл ажиллагаандаа оновчтой зөв шийдэл гаргаж, эрсдэлээс хамгаална. Хэрэглэгч та хөрөнгө оруулсан хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж ахуй нэгж байгууллагынхаа талаар бодитой мэдээлэл авч бизнесдээ амжилт олох хамтран ажиллах түншээ зөв сонгож чадна Үйлчлүүлэгч та өөрийнхөө үйл ажиллагааны талаар хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд туслана. Санхүүгийн тайлангаа НББОУС-д нийцүүлэн үнэн зөв гаргаж санамсаргүй алдаанаас зайлсхийж өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангана Та тогтвортой харилцаа бий болгохын тулд байгууллага, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, бизнес эрхлэгч та бүхэнтэй урт хугацааны гэрээгээр хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн манай компани шүүх болон бусад байгууллагын захиалгаар шинжээч болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Та бидэнтэй хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байх болно. Мишээл Од Аудит ХХК нь доорх үйлчилгээг үзүүлдэг: 1. Аудитын үйлчилгээ - Санхүүгийн тайлангийн аудит, - Тусгай зориулалтын аудит, - Гүйцэтгэлийн аудит, - Дотоод аудит, - Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт 2. Зөвлөх үйлчилгээ - Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын зөвлөгөө, - Удирдлагын болон зардлын бүртгэлийн зөвлөгөө, - Татвар, нийгмийн даатгалын зөвлөгөө, - Санхүүгийн шинжилгээ, эрсдлийн, удирдлагын зөвлөгөө гэх мэт, 3. Хөрөнгийн үнэлгээ - Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, - Хөдлөх хөрөнгийн үнэлгээ, - Бизнесийн үнэлгээ гэх мэт, 4. Санхүүгийн тайлан гаргах - Анхан шатны баримт боловсруулах, Нягтлан бодох бүртгэл хөтлөх, - Сар /НӨАТ/, улирал, жилийн санхүү, татварын тайлан гаргах, - Цалин бодох, нийгмийн даатгалын тайлан гаргах, - Татвар, нийгмийн даатгалын хяналт шалгалтаар хамгаалах гэх мэт,