« Үндсэн хуудас
БОЛОВСОН ХҮЧИН

Тус компаний үүсгэн байгуулагч Т. Батбаатар нь 1984 онд МУИС-ийг  ня-бо эдийн засагч, 2000 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд 1984 оноос тасралтгүй 30 жил санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байна. Санхүү банкны тэргүүний ажилтан, ММНБИ-ийн хүндэт тэмдэгээр тус тус шагнагдсан.

Манай компани нь 5 үндсэн аудитор, 4 аудиторын туслах, нийт 9 ажилтантай ажиллаж байна. Ажиллагсдыг ажлын туршлагаар нь авч үзвэл 10 хүртэлх жил ажилласан 3, 10 - 20 жил ажилласан 2, 20 - с дээш жил ажилласан 4 ажилтан байна.