« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээ, зөвлөх үйлчилгээний итгэмжлэгдсэн байгууллага

“Оюу Эрдэм Аудит “ХХК-ийг үүсгэн байгуулагчид нь 1993-2000 онд МУИС-Аудит ХХК-д хамтран ажиллаж байгаад, 2000 онд 4 аудитын компани нэгдэх зохион байгуулалтанд орж “НИММ-Аудит” ХХК анх үүсгэн байгуулагдаж, ажиллаж байгаад, тус компаниас 2011оноос ”Оюу Эрдэм Аудит” ХХК өрх тусгаарлан гарсан.

2011 онд Сангийн Сайдын 219 тоот тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, “Оюу Эрдэм Аудит“ ХХК нэртэйгээр аудит, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны бизнесээ үргэлжлүүлж байна.

2013 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны 71 тоот тогтоолоор “Үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх үнэлгээний компани”-аар, 2013 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны 73 тоот тогтоолоор “Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх компани”-аар тус тус бүртгэгдэн, тусгай зөвшөөрөлийн хуулийн хугацааг сунгуулан одоог хүртэл үйлчилгээ үзүүлж байна.

Тус компани нь аудит болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин бүхий багийг бүрдүүлж ажиллаж байна. Бид аудит, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн болон бизнес үнэлгээний үйлчилгээ үзүүлэх 25 орчим жилийн туршлагатай.

Тус компанид ММНБ-ын хугацаагүй эрхтэй 4 аудитор, аудиторын туслах 4, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин 3 ажиллаж байна. Тус компанид “Алтан гадас” одонтой 2, Санхүү банкны тэргүүний ажилтан 2, Эдийн засгийн тэргүүний ажилтан 1 ажиллаж байна.