« Үндсэн хуудас
Мэргэжлийн үйлчилгээ

Санхүү, эдийн засгийн холбогдох ур чадвар шаардсан аливаа үйлчилгээ түүний дотор нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, удирдлагын зөвлөгөө зэрэг санхүүгийн  цогц үйлчилгээ үзүүлэх зорилттойгоор:

1. Санхүүгийн тайлангийн аудит

  • Хувийн хэвшлийн аж ахуйн бүх төрлийн үйлдвэрлэл,  ажил үйлчилгээ эрхлэгч нэгжүүдэд хийх санхүүгийн аудит,
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын аудит,
  • Улсын төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагын аудит,
  • Гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай газрын аудит,
  • Гадаад, дотоодын төслийн аудит.

2. Санхүүгийн зөвлөгөө өгөх

  • Төсвийн байгууллага болон төрийн өмчийн газруудад нийтийн өмч хөрөнгийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн зарцуулах улмаар зарцуулсан төгрөг тутмын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр өгөх зөвлөгөө,
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүртгэл тайлангийн ажилд болон санхүүгийн менежментийн зөвлөгөө,
  • Албан татвар, төлбөр,  хураамж, шимтгэлийн тооцоог хянах, дүгнэлт гаргах татварын тайлан боловсруулахад үзүүлэх туслалцаа,
  • Санхүүгийн, үр ашгийн судалгаа, шинжилгээ хийх арга зүйгээр хангах,
  • Санхүүгийн тайлан гаргах.

3. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг зохион байгуулахад туслах түүнчлэн бизнесийн байгууллагууд  тэдний салбар, хэсэгт санхүүгийн шалгалт хийж дүгнэлт, зөвлөмж гаргах.

4. Бичиг баримт боловсруулах

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу  нягтлан бодох бүртгэлийн бодлогын  баримт бичиг боловсруулах,
  • Санхүүгийн байдлыг судалж төлөвлөх, хөрөнгө оруулалт зээл тооцооны төсөл, төлөвлөгөө боловсруулахад туслах.