« Үндсэн хуудас
Бидний туршлага

Манай компани жилд 50-аад аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ болон зөвлөгөө үзүүлж байна.

Аудитын чиглэлээр

  • “Эрдэнэс МГЛ” ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зэрэг төрийн өмчит газрууд,
  • “Архангай” МСҮТ, Монгол төрийн түүхийн музей, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр зэрэг улс орон нутгийн төсөвт байгууллага,
  • Нийслэлийн орон сууцны 20-иод байгууллага,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд,
  • Аймаг, нийслэлийн авто зам засвар, арчлалтын компаниуд,
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд,
  • Хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд зэрэг бизнесийн байгууллагын аудит,
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд.

Зөвлөх үйлчилгээний чиглэлээр

  • Бизнесийн байгууллагын санал хүсэлтээр тухай аж ахуйн нэгж болон харъяалах газрын санхүү, бүртгэл, тайлангийн үйл ажиллагаа болон үр ашгийн байдалд хийх санхүүгийн шалгалтыг жил тутамд хийж, дүгнэлт гарган зөвлөгөө өгөх,
  • Татварын тайлан гаргах болон татварын ногдуулалтаар байнгын зөвлөгөө өгөх,
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон байгууллагын бизнесийн төлөвлөгөө боловсруулах ажилд зөвлөгөө өгч хамтран ажилладаг болно.