« Үндсэн хуудас
ХҮНИЙ НӨӨЦ, ЧАДАМЖ

Манай компанийн үндсэн аудитор С.Дэмид-Осор Монголын аудитын анхны компаниудын нэг болох ” Найдвар аудитын ХХК-ыг  үүсгэн байгуулж 5-6 жил аудитын салбарт үйл ажиллагаа явуулж  улмаар “НИММ Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулалцан аудитын компанид тасралтгүй 20-иод жил ажиллаж байгаа дадлага туршлагатай аудитор бөгөөд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч.

Үндсэн аудитор Н.Цэрэнханд Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад  тасралтгүй 34 жил ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан мөн  аудитын байгууллагад гэрээт аудитораар ажилласан тушлагатай  Монгол улсын анхны хугацаагүй эрхтэй  мэргэшсэн нягтлан бодогчдын нэг бөгөөд  аудитор.

Мөн ажлын дадлага туршлагатай , мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй,  гэрээт аудитор , захиргааны ажилтан болон  туслах аудитор ,аудиторын туслах ажилтан зэрэг 6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.    

Цаашид холбогдох хууль, дүрэм, журам АОУС-ын дагуу аудитын үйл ажиллагааг явуулах чадамж, бүрэн боломжтой юм.