« Үндсэн хуудас
Захиралын мэндчилгээ

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай компани нь 2011 оноос хойш нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба Монгол улсын аудитын үйлчилгээг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн мэргэжлийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэл болгон ажиллаж ирлээ.

Бид санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт туршлага хуримтлуулсан мэргэшсэн нягтлан бодогч цолтой аудиторууд болон мэргэжлийн туслах ажилтнуудтай ажиллаж байгаа ба  харилцагч үйлчлүүлэгч нартаа мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, шинэ мэдээллээр байнга ханган ажиллахыг зорин ажиллаж байна.

Манай аудитын компанийг зорин ирсэн нийт харилцагчид болон цаашид хамтран ажиллах харилцагч байгууллагууддаа байгууллагынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж цаашдын ажил үйлс тань өндөр амжилт хүсье. 

Сайн үйлс бүр дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн:

“ЦЭСБ Аудит” ХХК-ийн Захирал Ч.Цэрэннадмид