« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

ТОВЧ ТҮҮХ

“Улаанбаатар Аудит Корпораци”ХХК нь 1999 онд аудитын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан.

Манай компани нь боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхэжсэн, хараат бус, өндөр чанартай, найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, үйлчлүүлэгч хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн Монгол улсын аудитын салбарт тэргүүлэх томоохон аудитын компанийн нэг болтлоо өсөн хөгжиж, өргөжин тэлсээр байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол Төрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг шударга, ардчилсан зарчмын дагуу бүрэн дүүрэн хангахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, аудитын хяналтаар баталгаажигдсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад нь туслах явдал юм.

БИДНИЙ УРИА

Бид: Ирээдүйг зөвлөж, эрсдэлээс сэргийлнэ.

ГРАНТ ТОРНТОН ИНТЕРНЕШНЛИЙН МОНГОЛ ДАХЬ САЛБАР

Улаанбаатар аудит корпораци нь 2017 оны 12 дугаар сараас эхлэн Дэлхийн 135 гаруй оронд салбартай, 50,000 гаруй ажилтантай, дэлхийд эхний 6-д ордог аудит, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын нэг болох Грант Торнтон Интернешнлийн Монгол улс дахь гишүүн фирмээр хүлээн зөвшөөрөгдөн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.