« Үндсэн хуудас
Аудит, татвар, зөвлөх үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг Грант Торнтон Интернэшнл байгууллагыг “Улаанбаатар аудит корпораци” Монгол улсад төлөөлөн ажиллахаар боллоо.

 Манай компани 2014 оны 12 дугаар сарын 1-нд аудит, татвар, зөвлөх үйлчилгээний дэлхийд тэргүүлэгч байгууллагын нэг Грант Торнтон Интернэшнлийн Монгол улс дахь корреспондент фирмээр ажиллах гэрээ байгуулан, 3 жил хамтран ажиллаж, тус байгууллагын нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн жинхэнэ гишүүн болж, “Грант Торнтон Монголиа” компанийн оффисийн нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд Грант Торнтон Интернэшнлийн партнерууд, ММНБИ-ийн удирдлага, хүндэт зочид, компанийн хамт олон оролцлоо.  Монгол улсад “Грант Торнтон Монголиа” гэсэн брэнд нэршлээр ажиллахаар болж байна.