« Үндсэн хуудас
АУДИТОР, МЭРГЭЖИЛТНҮҮД, ТУРШЛАГА

Манай компанид нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээр төрийн болон бизнесийн байгууллагад гүйцэтгэх болон удирдах албанд 3-30 жил ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, үнэлгээчид, хуульч, менежер, санхүүчид ажиллаж байна.

АУДИТОР, ЗӨВЛӨХҮҮД

Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч, аудитор  4 ажиллаж байна.

 

         Гүйцэтгэх захирал, ахлах аудитор, санхүүгийн зөвлөх М.Энхжаргал

Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Аудитор /2008 он, №115/, Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч (2006он. № 05121439), Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч /2013он, № Н/13-0775/ , Хөрөнгийн үнэлгээчин /2007 он, № 071200073/. Даатгал, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын болон хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

Санхүү нягтлан бодох бүртгэлийн салбарт 31 дэх жилдээ, аудитын салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Удирдах ажлын туршлагатай.

 

     Ахлах аудитор, санхүүгийн зөвлөх Б.Тэрбиш.

Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Аудитор /2006 он, № 020/, Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч (1999 он. № 99070315), Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч /2008 он, № 050016/ , Хөрөнгийн үнэлгээчин /2007 он, № 071200047/. Даатгал, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын болон хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

Санхүү нягтлан бодох бүртгэлийн салбарт 31 дэх жилдээ, аудитын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Төрийн болон бизнесийн байгууллагад удирдах ажил эрхэлж байсан туршлагатай.

 

       Аудитор, санхүү менежментийн зөвлөх Н.Туяа

Инженер, Эдийн засагч санхүүч мэргэжилтэй. Аудитор /2015 он, № 662/, Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч (2011 он. №11062486),  Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй.

 Эдийн засаг, санхүү нягтлан бодох бүртгэл, төрийн болон бизнесийн удирдлагын салбарт 20 дахь жилдээ, аудитын салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Бизнесийн удирдлагын магистр. Орос, англи хэлтэй.

 

         Аудитор, санхүүгийн зөвлөх Д.Заяасүрэн.

Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Аудитор /2015 он, №757/, Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч (1999 он. №99070344),

Санхүү нягтлан бодох бүртгэлийн салбарт 31 дэх жилдээ, аудитын салбарт 14 дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийн хянан шалгагч, төрийн аудитын байгууллагад аудитор, татварын байцаагч болон бизнесийн байгууллагад аудитор, санхүүчээр ажиллаж байсан туршлагатай. Орос, англи хэлтэй.

Хуульч, аудиторын туслах, санхүүгийн ажилтан зэрэг 6 туслах ажилтан  ажиллаж байна.

 

АЖЛЫН ТУРШЛАГА:

Юнистар Аудит ХХК нь нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний салбарт өөрийн байр сууриа эзэлж, үйлчилгээний чанараар бизнесийн болон санхүүгийн байгууллага, Засгийн газрын  агентлагууд зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн. Үүний баталгаа нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институтаас сүүлийн 2 жил дараалан гаргасан ТОП-30 Аудитын компанийн жагсаалтад байнга багтаж байгаа, Байгуулагдсанаасаа хойш Үндэсний Аудитын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг төрийн байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж жил бүр хангалттай үнэлгээ авдаг, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хамтарсан Аудитын чанарын хяналтын шалгалтад тухай бүр хангалттай үнэлгээ авч байсан түүх юм.

Манай компани аудитын салбарт 8 жил, аудитор, зөвлөхүүд нь санхүү, аудитын салбарт 10-30 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд болон эдийн засгийн бүхий л салбарын бизнесийн байгууллагуудад аудит, зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийж туршлага хуримтлуулсан байна. Үйлчилгээ үзүүлсэн томоохон үйлчлүүлэгчдээс дурдвал:

  1. Аудит, баталгаажуулалт: 

​А.Үндэсний аудитын газрын захиалгаар:

Налайхын дулааны станц ТӨХК, ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний алба, Замын сангийн Төлбөр хураах цэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Геронтологийн төв, Хүүхэд хамгаалалын төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын асрамжийн газар, Ахмад настны үндэсний төв, Монгол Улсын Боловсролын Их сургууль, , Архивын Ерөнхий газарт ҮАГ-ын захиалгат аудитын үйлчилгээ,

В. Бизнесийн салбарын аудит:

  • Эрчим хүчний салбар- Востокэнергомонтаж ХХК, Грийн технологи ХХК, Клийнэнержитех ХХК санхүүгийн тайлангийн аудит,
  • Зам барилгын салбар-Танан Импекс ХХК, Ялгуусан ХХК, Пабликроуд ХХК, ТТК ХХК, Эм Си Эм Эн ХХК, Гурван билэг, Бэрэн Групп ХХК, Интеррелианс трейд ХХК, Бэрэн констракшн энд автомашин ХХК санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ,
  • Уул уурхайн салбар-BHP Billiton Mongolia LLC, Пибоди полоресорсез ХХК, Поло ресорсез ХХК, Рүнгэ ХХК санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ,
  • Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар- Индепендент ХХК, Степп Линк ХХК, Пасифик Рим Констракторс Монгол ХХК, Комит сервис ХХК, Блью Хар Бор ХХК, Хийлс Эйд ХХК, Монгол субару автомашин ХХК  санхүүгийн аудитын үйлчилгээ,
  • Банк, санхүү, даатгал, аудитын салбар- Улаанбаатар даатгал ХХК, Сити инвест ББСБ, KPMG Audit, Пантермидланд Аудит ХХК, Голденпейж аудит ХХК,
  • Эрүүл мэндийн салбар- Мон Орто Мед ХХК, Ионсей Найрамдал Эмнэлэг ХХК, Саммит медикал сервис компаниудад санхүүгийн тайлангийн үйлчилгээ, Доктордент ХХК санхүүгийн тайлангийн аудит,
  • Боловсрол шинжлэх ухааны салбар- Мандах бүртгэл дээд сургууль, Эм Ай Юу дээд сургууль, Эхлэл дунд сургууль, Итгэл дунд сургууль,
  • Бусад салбар- Тахько ХК, Хос газар ХХК, Степп Купер ХХК, Хар Мөрөн Монгол ХХК, Жи Эй Ай Атлантик ХХК, Ти зүүм компаниудад санхүүгийн аудитын үйлчилгээ,

 

2. НББ-ийн зөвлөгөө, бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ:

Баруун Бүсийн Эрчим хүчний систем ХХК, ЭМШУИС-ын Сувилахуйн сургууль, Политехникийн Коллежийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Био комбанит ТӨААТҮГ, Танан ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ болон НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ, Хос Бар ХХК-д НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ.

3. Хөрөнгийн үнэлгээ:

Нийслэлийн өмчийн харилцааны газрын захиалгаар Улаанбаатар хотын халаалтын зуухуудын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээ, мөн НӨХГазрын харьяа Сонгинохайрхан дүүргийн 2,3 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хөрөнгийн болон газрын үнэлгээ, Нийслэлийн 72, 73, 121, 137, 144 дүгээр цэцэрлэгийн барилга, газар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын үл хөдлөх хөрөнгө, хорооны барилгын үнэлгээ, Монгол Оросын хамтарсан гуравдугаар дунд сургуулийн хөрөнгийн үнэлгээ, нийслэлийн номын сангуудын үл хөдлөх хөрөнгө болон газрын үнэлгээ, Улаанбаатар палас ХХК, Эс Си Эм ХХК-ийн хөрөнгийн болон буулгалтын зардлын үнэлгээ, Ингоол золоот ХХК, Монгол Алтай тур ХХК, Цантын гол ХХК,  Эрдэм бродес ХХК, Алтан элсний нүүдэл ХХК, Өөдлөх ирээдүй  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, Вюрт Монголиа ХХК-ийн газрын үнэлгээ, НВЦ ХХК-ийн үл хөдлөх болон хөрөнгийн үнэлгээ, Спейшл майнинг ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ зэрэг үйлчилгээ үзүүлсэн байна.