« Үндсэн хуудас
Туршлага
1.  ЭРХЭМ ЗОРИЛГО

Үйлчлүүлэгч харилцлагчдынхаа хэрэгцээг чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган, аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр салбартаа манлайлан тэргүүлж, нийтийн ашиг сонирхолыг хангах үндсэн үүрэг хариуцлага байнга ухамсарлан мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, өөрсдийн болоод үйлчлүүлэгчдийнхээ оюунлаг бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэх замаар дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт нийцсэн аудитын тогтолцоог бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах явдал юм.

2.  ЗАРЧИМ      

Бид үйл ажиллагаагаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт Аудитын Олон Улсын Стандарт, өөрийн компани бодлого, журам, горим,  дотоод стандартын аргачлал, зарчмаар Аудитын өөрийн компаний бодлого, журам горим, стандартын аргачлал, зарчмаар Аудитын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан бөгөөд  хараат бус байдлалд явуулдаг.

3.  БОЛОВСОН ХҮЧИН, БҮТЭЦ

Манай компанийн ажилтнууд нь олон жилийн ажлын дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг, мэргэжсэн нягтлан бодогчдод, магиструуд бөгөөд Үүнд:

  • Үндсэн аудитор  3
  • Мэргэшсэн нягтлан бодогч  2
  • Аудиторын туслах бөгөөд бүртгэл санхүүгийн мэргэжилтэн  4 ажиллаж байна.

Компанийн нь аудитын чанарын хэлтэс болон аудитын хэлтэс гэсэн 2 албатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Компанийхаа “Чанарын хяналтын бодлого, горим” болон дотоод стандартыг Аудитын Олон Улсын Стандартын дагуу боловсруулан, мөрдөж ажиллаж байна. 

4.  БИДНИЙ ТҮҮХ

Манай компани бие даасан, хараат бус компани. Ажиллагсдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд НББ, санхүүгийн мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулж буй төсөл арга хэмжээ, сургалт семинарт тасралтгүй оролцож ирсэн ба НББ-ийн болон аудитын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад итгэх хэрэглэгчдийн итгэлийг алдахгүйн төлөө ажиллацгааж байна.

Манай  аудиторууд 2002 оноос хойш хувийн болон төрийн өмчтэй аж ахуй нэгж байгууллагууд, гадаадын зээл тусламжийн төслүүд, гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд  болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэн, баялаг туршлаг хуримтлуулаад байна.

Бидний үүрэг хариуцлага бол хуулийг дээдлэх , шудрага ёсыг сахин биелүүлэх, нийтийн ашиг сонирхолыг хангахын төлөө ажиллах явдал юм.