« Үндсэн хуудас
Танилцуулга

Бидний тухай   

 “Аккурэйт финанс Аудит” ХХК нь анх нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаачлагаар 4 гишүүнтэйгээр 2012 онд үүсэн байгуулагдаж энэ үеэс эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай компанийн үүсэн байгуулагчид нь мэргэшсэн нягтлан бодогч нар төдийгүй улсын хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байсан хүмүүс байснаараа давуу талтай билээ.

Зохион байгуулалтын бүтэц:

“Аккурэйт финанс Аудит” ХХК нь МУ-ын Компанийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд Аудитын тухай хуулийн дагуу Сангийн Яамны сайдын 2012 оны 11 сарын 13 ний 237 тоот тушаалаар аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч ажиллаж байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компани болно.

Эрхэм зорилго:

      Үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдэлж, холбогдох хууль дүрэм журам, стандартад нийцүүлэн чанартай үйлчилгээг хүргэхийг цаг ямагт эрхэмлэн ажиллаж, салбартаа тэргүүлэх компаниудын  нэг болгох