« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

“Атланта баланс аудит”ХХК нь 2015 онд үйлчилгээгээ өргөтгөн  хараат бус аудитын үйлчилгээ үзүүлэх  тусгай зөвшөөрөл авч Аудитын тухай хууль, Аудитын Олон Улсын Стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол үйлдвэр үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, тэдний харилцагч, хэрэглэгч нарт аудитаар баталгаажуулсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад нь туслах явдал юм

АУДИТАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

  • Аудитын олон улсын стандартыг мөрдөн ажиллах
  • Хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад нөлөөлж болзошгүй аливаа нөхцөл байдлаас зайлсхийх;
  • Харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах;
  • Шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөх, үүний тулд үйлчлүүлэгч нарт бодитой зар сурталчилгаа явуулах, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргахгүй байх;
  • Аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах