« Үндсэн хуудас
Танилцуулга

ЭНУР  ХХК нь  2006 онд нягтлан бодох бүртгэл , санхүү татварын зөвлөгөө өгөх чиглэлээр  байгуулагдаж, 2009 онд  аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар  Энур-Аудит ХХК болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан.

Санхүүгийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай аудиторууд, татварын мэргэшсэн зөвлөхүүд танд үйлчилж байна.

Эрхэм зорилго: Энур-Аудит ХХК нь Олон улсын стандартын түвшинд хүрсэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх,  нягтлан бодох бүртгэл, аудитын үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь  нэмрээ оруулсан салбарын тэргүүлэгч компани болоход оршино.