« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

“Мэдээлэл-Аудит” ХХК-иар үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаа, цаашид хамтран ажиллахыг хүсч байгаа бизнесийн түншүүддээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай компани нь Монгол улсад Аудитын болон НББОУСтандартыг Нэвтрүүлэх, тогтолцоог бүрдүүлэхэд гар бие оролцож байсан, Аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 20 шахам жилийн ажлын туршлагатай билээ. Манайд бидэнтэй хамтран ажилласан та бүхний итгэл найдвар, хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хагаж чадахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага, туршлагатай эвсэг хамт олон ажилладаг юм. Та бүхний бизнесийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсч, ашиг орлого арвинтай байхын ерөөлийг дэвшүүлье.

Хүндэтгэсэн “Мэдээлэл Аудит” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Товуудорж

МУ-ын НББ-ийн хуулийн дагуу 1995 онд НББ, хяналтын итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан анхны байгууллагууд болох “Түшлэгийн Булаг-Аудит”, “Баланс-Аудит”, “Хандгайт-Аудит” ХХКомпаниуд 2002 оны 5-р сард нэгдэж “Мэдээлэл-Аудит” ХХК-ийг байгуулан аудитын үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс өнөөг хүртэл амжилттай ажиллаж ирлээ.

        МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бизнесийн ашиг сонирхолоос илүү чанарын хяналтын элементийг агуулсан бодлого, горимын дагуу үйлчлүүлэгчдээ үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахад чиглэгдэнэ.

        МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай аудитийн компанид нягтлан бодогчийн мэргэжлээр аж ахуйн нэгж байгууллагад ерөнхий болон ахлах нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогч, мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч, аудитор, аудиторын туслахууд ажилладаг.

 

Бүртгэл аудитын чиглэлээр ажилладаг мэргэшсэн 20 ажилтнууд нь Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч цолтой бөгөөд тэдгээрийн 90 хувь нь мэргэшсэн нягтлан бодогчийн хязгааргүй эрх, 10 хувь нь 2- 5 хүртэл жилийн эрх олгох шалгалтаа амжилттай өгөөд байна.