« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Танилцуулга

Санхүү нягтлан бодох бүртгэлийн ЭС-ЭМ АУДИТ ХХК нь Монгол Улсын сангийн сайдын 1997 оны 01-р сарын 29-ний өдрийн 39 тоот тушаалаар SM-Аудит ББН-ийн хэлбэрээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаатайгаар байгуулагдсан. 1997 оны 11-р сарын 02-ний өдөр ХХК болон аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилж улмаар 2004 онд компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын стандартын түвшинд хүрсэн үйл ажиллагааг явуулах зорилгоор Улаанбаатар хотод шилжин Сүхбаатар дүүрэгт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн үндсэн аудиторууд нь мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан өндөр дадлага туршлагатай мэргэшсэн нягтлан бодогчид байдаг бөгөөд 80% нь хугацаагүй эрхээ авсан мэргэшсэн нягтлан бодогчид байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос:

2009 онд даатгалын байгууллагад аудит хийх эрх

2012 онд үнэт цаас гаргагчид аудитын үйлчилгээ үзүүлэх эрх авсан.

Өмнөговь аймагт салбартай.

 

Эрхэм зорилго:

Үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг сонирхлыг найдвартай мэдээлэлээр хангах, тэдэнд бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа удирдан хөтлөхөд нь туслалцаа үзүүлэх явдал юм.

 

Үндсэн үйл ажиллагаа:

  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүү, татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ
  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх хэрэгжүүлэх
  • Санхүүгийн тайлан бэлтгэхэд туслах
  • Анхан шатны болон  ахисан шатны сургалт явуулах

 

Үүсгэн байгуулагч:

Шагж овогтой Сувдаа-Бизнесийн удирдлагын магистр

МУ-ын мэргэшсэн ня-бо, ТИНБ

1996 онд мэргэшсэн ня-бо

2010 онд ТИНБ болсон.

Осорхүү овогтой Сосор

1996 оны мэргэшсэн нягтлан бодогч

Цэвээнжав овогтой Мөнхбат

1996 оны мэргэшсэн нягтлан бодогч

 

Үндсэн аудиторууд:

Ш.Сувдаа

Ш.Эрдэнэчимэг

С.Эрдэнэбаатар

О.Чулуунбаатар

 

Гэрээт аудиторууд:

П.Болормаа

Л.Цэцгээ

Ш.Солонго

Ж.Гэрэлтуяа

Т.Цэвэлмаа

 

Аудиторын туслахууд:

Ж.Дамба

Б.Баднаанямбуу

Б.Бадамсэвжид

Ж.Сайнтуяа

 

Харилцагч байгууллагууд:

  • Гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
  • ХК-иуд
  • Даатгалын байгууллагууд
  • Үйлдвэрийн байгууллагууд
  • Үйлчилгээний байгууллагууд
  • ХАА-н байгууллагууд
  • Газар тариалангийн байгууллагууд
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд
  • Төсвийн байгууллагууд
  • Барилгын байгууллагууд
  • Банк санхүүгийн байгууллагууд
  • Төслийн болон төлөөлөгчийн газрууд

 

Та бидэнтэй хамтран ажилласнаар:

  • Бизнесийн хүрээнд зөв оновчтой шийдвэр гаргана.
  • Өөрийн үйл ажиллагааны талаар бусдад үнэн зөв мэдээлэл хүргэнэ.
  • Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтөлнө.
  • Санхүүгийн тайлан үнэн зөв НББ-ийн олон улсын стандартын дагуу бэлтгэж гаргана.
  • Хамтран ажиллах түншээ зөв сонгож чадна. Санамсаргүй алдаанаас зайлсхийж алдаа дутагдлаа олох арга замыг олж чадна.