« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Засгийн газар 1993-1999 онд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар “Монгол улсын Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн удирдагч нь Флиппин улсын иргэн Макарио Ж.Севиллиа гэдэг хүн байсан бөгөөд тэрээр Монголын нягтлан бодогчдын дунд “МАК багш” гэж алдаршсан билээ.

“Севиллиа Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Даваасүрэн нь 1995 оноос Сангийн Яаманд ажиллаж байхдаа энэхүү төсөлд дотоодын зөвлөгчөөр Севиллиа багштай хамт ажиллаж байсан. Мөн МАК багшийн бичсэн “Санхүүгийн бүртгэлийн үндэс” номыг 1997 онд англи хэлнээс монгол хэлнээ орчуулж хэвлүүлсэн. Хожим буюу 2008 онд бизнесийн зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулж, “Севиллиа” гэж нэрлэсэн юм.

Севиллиа ХХК нь 2008 оноос бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оноос Сангийн Сайдын тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, одоо "Севиллиа Аудит" ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.