« Үндсэн хуудас
Танилцуулга

Манай компани 2009 онд аудит, зөвлөх үйлчилгээний салбарт олон улсын жишиг үйлчилгээг харилцагч байгууллага бүртээ нэвтрүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа эхэлж байсан. Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль, Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандартыг мөрдлөг болгон мэргэжлийн ёс зүйн шаардлагад нийцүүлэн бие даасан хараат бус байдалд явуулдаг. Манай компани vйлчилгээгээ нягтлан бодогчдын ёс зvйн дvрмийн дагуу, шударга, бодитой, хараат бус байдалд санхvvгийн тайлагналын болон аудитын олон улсын стандарт, хууль дvрмийн дагуу хийж гvйцэтгэж ирсэн ба харьцангуй богино хугацаанд Монголын тэргүүлэгч аудитын компани болж өргөжиж чадсан юм. Бид харилцагчдаа дээдлэн үйлчилгээнийхээ чанарыг улам дээшлүүлж, салбартаа хамгийн өндөр мэдлэгтэй, туршлагатай, чадварлаг хүмүүсээр ажлын багаа бүрдүүлж, дэвшилтэд программ хангамжыг ашиглан шинэлэг үйлчилгээг хүргэхийг зорьж, тэмүүлж ирсэн нь бидний амин давуу тал болж байдаг. Бидний хувьд ил тод, нээлттэй, тунгалаг зарчмыг удирдлага болгох нь компанийн ёс зүйн үндэс гэдэгт итгэдэг. Манай үйлчилгээ: Аудит ба үнэлгээний үйлчилгээ Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн аудит Санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн аудит Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт Аж ахуйн нэгжийн дотоод аудит Бизнесийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээ /Хөдлөх болон үл хөдлөх/ Зөвлөх үйлчилгээ Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх зөвлөгөө өгөх Татвар, нийгмийн даатгал, бусад хууль эрхзүйн асуудлаар зөвлөгөө өгөх Төсөв төлөвлөгөө боловруулах, дүгнэлт гаргах Бизнесийн болон зах зээлийн орчны судалгаа хийх Аудитын бичиг баримт Аудиторын дvгнэлт, аудитлагдсан санхvvгийн тайлан, тодотгол Аудитын явцад хийгдсэн залруулга, тvvний жагсаалт Дотоод хяналтын бvтцийн талаархи аудиторын зөвлөмж Нягтлан бодох бvртгэлийн бодлогын талаархи зөвлөмж Нягтлан бодох бvртгэл санхvvгийн талаарх зөвлөмж Аудитын ажлын vр дvнд vндэслэн санал болгох зөвлөмжийг багтаасан удирдлагад хvргэх захидал. Хэрэглэгчдийнхээ хvсэлтийн дагуу аудитын ажлын баримтуудыг нэмж гаргаж өгнө

Эрхэм зорилго

Харилцагч түнш бүртээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх аудит, зөвлөх үйлчилгэээний жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, чанд баримтлан ажиллана.

Алсын хараа

Бид Мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, үргэлж шинэ мэдлэгээр өөрсдийгөө цэнэглэнэ. Олон улсын жишигт хүрсэн байгууллагыг цогцлон бүрдүүлнэ. Ямагт салбарынхаа тэргүүлэгчдын эгнээнд байх болно. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарлана.

Үнэт зүйлс

Тунгалаг байх – Бид үйлчилгээндээ ил тод, нээлттэй, тунгалаг байх зарчмыг удирдлага болгон ажиллана.
Шударга байх - Бид нэгдмэл санаа зорилготой чин шударга, зарчимчаар ажиллана
Үр ашигтай байх - Бид нөөц бололцоогоо оновчтой зохион байгуулж үр ашигтай ажиллана
Тууштай зүтгэлтэй байх - Бид хариуцсан ажил үйлсдээ оюун ухаан, зүрх сэтгэл, мэдлэг чадвараа дайчлан ажиллана.
Үйлчилгээний чанарыг дээдлэх - Бид ажил, үйлчилгээнийхээ чанар чансааг байнга сайжруулж хэрэглэгч, хамтрагчдынхаа сэтгэл ханамжийг дээдэлж ажиллана.