« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Бидний өргөсөн тангараг 

“Би мэргэшсэн нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахихаа нэр төртэйгээр батлан тангараглая !”

Бидний уриа :  ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ ТУХАЙД НЬ 

Бидний эрхэм зорилго: Мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, нийтийн ашиг сонирхлыг хангах үндсэн үүрэг хариуцлагаа байнга ухамсарлан, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах явдал юм.

Бидний зорилго : Салбартаа тэргүүлэгч компани байх.

БИДНИЙ ЗОРИЛТ

  • Ажиллагсдынхаа чадавхийг байнга хөгжүүлж, тасралтгүй боловсролын бодлого явуулах,
  • Мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хөгжил, шинэ санааг хөхүүлэн дэмжих,
  • Удирдлагын шинэлэг арга барилыг ашиглан, ур чадвартай мэргэжлийн ажилтнаас бүрдсэн багуудыг төлөвшүүлэх,
  • Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах замаар компанид хүний нөөцийн үнэт зүйлсийг бий болгох,
  • Аудитын дотоод стандарт болон Чанарын хяналтын бодлого, горимыг тогтмол сайжруулан боловсруулж, гэрээт ажил нэг бүрт тогтвортой мөрдөж ажиллах,
  • Аудитын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн бааз суурийг бэхжүүлснээр, ажлын бүтээмж, чанарыг нэмэгдүүлэх,
  • Үйлчлүүлэгч нэг бүрт чанартай үйлчилгээг үзүүлж, тэдгээрийн харилцагч нарт үнэн зөв мэдээллийг хүргэх болон
  • Тухайлсан салбарт үйлчилгээнийхээ хүрээг тэлэх.

Манай компанийн 10-15 жилийн туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олноос та бүхэнд дараахь үйлчилгээнүүдийг үзүүлж байна :

БИДНИЙ ТҮҮХ

1997 онд Монгол улсын “Аудитын тухай” хууль анх батлагдан гарч, 1997 оны 9 дүгээр сарын 1 –ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба түүгээр Монгол улс дахь аудитын үйл ажиллагааны эрх зүйн орчин баталгаажсан юм. Бид 1998 оны 12 –р сард “Аудитын үйл ажиллагаа эрхлэх” Тусгай зөвшөөрлөө Сангийн сайдаас гардан авч, “Координат Аудит” ХХК -аа үүсгэн байгуулсан билээ. Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл компанийн боловсон хүчнийхээ тасралтгүй боловсролын хөтөлбөрийн дагуу Сангийн яам, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Үндэсний Аудитын Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо болон бусад мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулж буй сургалт семинар, төсөл, арга хэмжээнд аудиторуудаа байнга оролцуулж ирсэн бөгөөд Монгол улсад шинээр нэвтэрч бий болсон аудитын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан, аудитын үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн төлөө чармайн ажиллацгааж байна. Бид хувийн болон төрийн өмчтэй аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаадын зээл, тусламжийн төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд болон санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гэх мэт нийт 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ болон нягтлан бодох бүртгэл, удирдлагын мэдээллийн систем, дотоод хяналтын болоод татварын зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлээд байна.

МАНАЙ АУДИТОРУУД

Овог нэр Төрсөн огноо Үндсэн аудитороор ажилласан жил Гар утас МНБ –ийн МНБ –ийн гэрчилгээний № Төгссөн их дээд сургууль Боловсролын зэрэг (ВВА, МВА, PhD) Ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх
хэдэн жилийн эрхтэй
Пэрэнлэйжамцын Баярмаа 1970 16 99193732 Хугацаагүй 99070313 СЭЗДС, МВА үгүй
МУИС- ЭЗС
Нэргүйн Энхзул 1975 10 99992171 Хугацаагүй 3121020 СЭЗДС, МВА үгүй
МУИС- ЭЗС
Пэрэнлэйжамцын Баярсайхан 1968 16 99193732 Хугацаагүй 99070313 СЭЗДС, МВА үгүй
МУИС- ЭЗС
Содномпилийн Галтмаа 1961 3 88099795 Хугацаагүй 1070482 ХААИС,  МВА үгүй
“Мандах” ДС
Баастын Золжаргал 1980 5 98996929 5 11122658 Хүмүүнлэг ИС, ХҮДС ВВА үгүй
Тайванхүүгийн Цогзолмаа 1984 3 99887864 5 11122712 Монгол бизнес ДС ВВА үгүй
Хишигхүүгийн 1984 2 89355536 2 13063011 “Мандах” ДС ВВА  
Анхтуул
Дагвабазарын Чойжилсүрэн 1988 2 88112742 5 11122758 МУИС- ЭЗС ВВА үгүй