« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага иргэд та бүхэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж цаашдын ажил үйлсэд тань амжилт, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

САЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

                                                                                                               Ерөнхий захирал М.Сэвжидмаа
1997-2004 онд Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх авсан. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, НББОУСтандартын сургагч багш.

Бидний эрхэм зорилго        

        Өөрийн болон бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулагч аж ахуй нэгж, төсөвт байгууллага, хувь хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхолыг шударга, ардчилсан зарчмын  дагуу хангахад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, аудитаар баталгаажигдсан санхүү, эдийн засгийн үнэн бодитой тоон мэдээлэл олж авахад туслах явдал юм.

Зарчим

        Бидний үйл ажиллагаа “Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай” болон “Аудитын тухай” хуулийн дагуу Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт, Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт ба Аудитын олон улсын стандарт, Аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгийн хараат бус байдалд явуулдаг.

Бидний тухай товчхон

“Баланс Аудит” ХХК-ийн салбараар 1998 оноос ажиллаж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Си Эс Ай Аудит” ХХК болон Сангийн сайдын 2010 оны 01 сарын 07-ний өдрийн  01-р тушаалаар аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь аудитын үйл ажиллагааны чиглэлээр тасралтгүй 20 жил ажиллаж байгаа туршлагатай хамт олон болно.