« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО: “Аудитын салбарт манлайлагч байж шинийг санаачлах”.

 

Уриа үг:“Бизнесийн эрсдлийг аудитаар бууруулцгаая”

Манай компани нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах чанартай бүртгэл санхүү стандартын үйлчлгээгээр хангах зорилготойгоор байгууллагдсан ба монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу аудит, нягтлан бодох бүртгэл , татвар, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. Бидний үзүүлсэн үйлчилгээнүүд аж ахуй нэгж, байгууллага, иргэн таны хэрэгцээ шаардлагыг хангаж байвал бид бүхэн туйлын баяртай байх болно. Бид дотоодын болон гадаадын байгууллагууд, бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдтэйгээ хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна. Дабль Аксоим Аудит ХХК нь 2014 оны 5 сарын 26-нд Сангийн яамнаас Сангийн сайдын № 117 дугаар душаалын дагуу аудит, баталгаажуулах үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлийг  авсан юм.

     Бид үйл ажиллагаагаа Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагналын ба Аудитын олон улсын стандартын аргачлал, зарчмаар Аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан бөгөөд хараат бус байдалд явуулдаг.