« Үндсэн хуудас
Танилцуулга
—Эрхэм зорилго
Монгол улсад аудитын үйлчилгээг төлөвшүүлэх, түүнийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, үйлчлэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн, хараат бус, мэргэжлийн, чанартай үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

—Манай компани анх 2008 онд Хөрөнгийн үнэлгээ хийх, НББ-ийн зөвлөх үйлчилгээ өгөх үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдаж, 2010 оны 12 сарын 15-нд аудит хийх тусгай зөвшөөрөл авснаар Эвиденсе Аудит ХХК болж үйл ажиллагаа явуулж байна.

Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандарт,Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт болон өөрийн компаний бодлого, журам, горим, дотоод стандартын аргачлал, зарчмаар мэргэжлийн ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан, хараат бус байдалд явуулдаг.

Манай компани нь Нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээр төсвийн байгууллага, болон хувийн аж ахуйн нэгж байгууллагад ерөнхий болон ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай 8 мэргэшсэн нягтлан бодогчид (үндсэн аудитор 5, гэрээт аудитор 3), 4 хөрөнгийн үнэлгээчин ажилладаг. Мөн аудиторын туслах болон туслах ажилтан, бүртгэл, санхүүгийн мэргэжилтэн зэрэг 15 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.