« Үндсэн хуудас
Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

               Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч дотоод, гадаадын байгууллага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн үнэн зөв, бодитой, баталгаажсан мэдээлэл олж авахад нь туслахад оршино.

 

БИДНИЙ ТУХАЙ

               Манай компани анх Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 4-р сарын 25-ны өдрийн 112 дугаар тушаалаар “Жонон ван-Аудит” ХХК нэртэйгээр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанаас 24/2529 тоот гэрчилгээ авсанаар Монгол улсын нягтлан бодох бүртгэл, Банкны болон Аудитын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

               2008 оноос эхлэн оноосон нэрээ өөрчилж “Голден пэйж Аудит” нэртэйгээр тасралтгүй 12 жил  үйл ажиллагаагаа явуулсаар байна.

           

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ЗАРЧИМ

               Бид санхүүгийн тайланд аудит хийхдээ тухайн байгууллагын хөрөнгө, авлага, өр төлбөр, эзэмшигчдийн өмч, орлого, зарлага, үр дүнгийн байдал нь материаллаг зөрчилгүй илэрхийлэгдсэн эсэхэд гол анхаарлаа чиглүүлдэг.

               Аудитын үйл ажиллагаандаа олон улсын стандарт, бүртгэлийн болон аудитын зарчим, Монгол улсын хууль, холбогдох журам, зааврыг мөрдөхийн зэрэгцээ гаргах тайлан дүгнэлтээ эдгээр стандарт, эрх зүйн актуудын заалтуудад нийцүүлэн монгол, англи хэлээр үйлддэг.

               Санхүүгийн тайланд хийх аудитыг Аудитын тухай хуулинд заасны дагуу урт хугацааны гэрээ байгуулж, шалгалтын ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан мөрдөж хэрэгжүүлэх нь зохимжтой гэж бид үздэг.