« Үндсэн хуудас
Танилцуулга

"Гроут финанс" ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл, санхүү бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдсан.
Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөрийн 271 тоот тушаалаар Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, "Гроут финанс Аудит" ХХК нэртэйгээр аудит, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэл санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын байгууллагад аудит хийх эрх болон үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэгчдэд аудит болон үнэлгээний үйлчилгээ үзүүлэх эрхийг тус тус авсан.
Тус компани нь "НИММ Аудит" ХХК, "Кэй Пи Эм Жи Аудит" ХХК-д ажиллаж байсан аудит болон нягтлан бодох бүртгэл, татвар, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 10 гаруй жил ажилласан, мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин бүхий багийг бүрдүүлэн ажиллаж байна. www.growthfinance.mn