« Үндсэн хуудас
Танилцуулга

Манай компани нь Сангийн яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол улсын нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулиуд, Санхүүгийн тайлагналын болон Аудитын олон улсын стандарт, компаний дотоод стандарт, аргачлалын дагуу Аудиторын ёс зүйг баримтлан, бие даасан, хараат бус байдалд аудитын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Ихмонгол хөлөг Аудит ХХК  нь мэргэжлийн хөгжлөөр монгол улсынхаа хөгжилд тус нэмэр оруулж, мэргэжлийн ёс зүй, хуулийг чандлан сахиж, олон улсын стандартыг  мөрдлөг болгон vйлчилчүүлэгчдээ хамгийн өндөр төвшиний аудитын үйлчилгээг хүргэхийг эрмэлзэнэ. 

Эрхэмлэх үнэт зүйл

Ихмонгол хөлөг Аудит ХХК –ийн эрхэмлэх үнэт зүйл бол байгууллагад ажиллаж буй нийт ажилтан тэдний бий болгосон соёл, компани хамт олон хувь хүний итгэл,  нэр хүнд ажилтан нэг бүрийн үнэнч шударга байдал идэвх чармайлт, өөрийгөө болон хамт олныг сайн тал руу өөрчлөх чадвар, бие биедээ тусалж дэмжих, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл энэ бүгдээрээ бахархах бахархал мөн.

Бидний уриа

БИДНИЙ БАТАЛГАА, ТҮМНИЙ ИТГЭЛ