« Үндсэн хуудас
Бидний тухай

Алсын хараа

Бидний ирээдүй Найдвартай ажиллагааг хангасан үйлчилгээгээр манлайлагч , ажиллахад урамтай, үйлчлүүлэхэд таатай ,харилцахад өгөөжтэй ,өндөр үр ашигтай компани болно .

Эрхэм зорилго

Бидний үүрэг Бидний эрхэм зорилго бол Монгол улсын хууль ,Аудитын олон улсын стандарт , мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн чадварлаг ажилтануудаар харилцагч түнш бүртээ нягтлан бодох бүртгэл ,аудит ,баталгаажуулалт ,татвар ,бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр олон улсын жишигт нийцсэн ,чанартай үйлчилгээ үзүүлдэг,үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг хүлээсэн тэргүүлэгч аудитын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх явдал юм .

Бидний ойрын зорилт

Аудитын тэргүүлэх компаниудын жишигт хүрсэн ,хууль стандарт ,эрх зүйн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа бүхий мэргэжлийн байгуулага байх . Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн үнэн зөв бодитой мэдээлэл олж авахад нь туслах ,шуурхай ,чанартай ,хараат бус ,найдвартай ,үйлчилгээг харилцагчдадаа үзүүлэх . Үйлчилгээгээ хэрэглэгчдэд улам ойртуулахын хамт , үйлчлүүлэгчиддээ бизнесийн нэр хүнд ,итгэл үнэмшил ,найдвартай баталгааг олж авахад нь туслаж тэдний итгэлийг хүлээж ажиллана . Зарчим стандартын тулгуур заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно. Компаний амжилтийн гол үндэс болох нийт аудиторууд, ажилтануудын хамтын идэвхи санаачилга, оролцоо, эв нэгдэл, харилцан итгэлцэл, хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр дүнг үнэлэн ,сайшааж , мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж , үргэлж шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэнэ .

Компаний үнэт зүйлс

  • Үйлчлүүлэгчийг дээдлэх
  • Шударга байх
  • Хуулийн хүрээнд ажиллах
  • Хариуцлагатай байх
  • Харилцан хүндэтгэлтэй харилцаа Бүтээлч ,чанарыг дээдэлсэн үйлчилгээ

Ажиллах зарчим

  • Хараат бус байдал
  • Шударга ёс  /Бид нэгдмэл санаа зорилготой чин шударга ,зарчмаар ажиллана./
  • Бодитой байх /Мэргэжлийн мэдлэг чадвар ба ур дүй Нууцыг хадгалах/
  • Мэргэжлийн зан төлөв , Ёс зүй, Техникийн стандарт

Танилцуулга

Хараат бус аудитын байгуулага “Мишээл-Од Аудит “ХХК нь 2008 онд Бизнесийн зөвлөгөө өгөх ,санхүүгийн тайлан бэлтгэхэд туслах, удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан .Манай компани нь Санхүү эдийн засгийн сайдын 2008 оны 2 сарын 19 ны өдрийн 75 тоот тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч аудитын үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани санхүү ,нягтлан бодох бүртгэлийн салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан мэргэшсэн нягтлан бодогч цолтой үндсэн аудиторууд болон гэрээт аудитор туслах ажилтануудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид аудит ба баталгаажуулалт , бизнесийн үнэлгээ ,татвар болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээний 20 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн боловсон хүчинтэй ,хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчидоор аудитын багийг удирдуулдаг юм .

Манай боловсон хүчний 60 орчим хувь нь англи болон орос хэлний мэдлэгтэй , Монгол улсын нягтлан бодох бүртгэл болон аудитын салбарын тэргүүний мэргэжилтнүүд байдаг .