« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

“Нью диил-Аудит” ХХК-аар үйлчлүүлж, хамтарч ажиллаж байгаа, цаашид хамтран ажиллахыг хүсч буй аж ахуйн нэгж, иргэд болон ажил үйлчилгээ эрхлэн ард олондоо үйлчилж туслах, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нийт үйлдвэрлэл эрхлэгч та бүхний амар амгаланг айлтган мэндчилье.

 

ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь  2009 онд ““Нью диил-Аудит” ХХК  нэртэйгээр Сангийн сайдын 2010 оны 222 дүгээр тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Санхүү, эдийн засаг, бүртгэл хяналтын ажилд олон жил ажилласан, зорилго, чиглэл, санаа бодол нэгтэй санхүү, эдийн засгийн мэргэжлийн ажилтан бид зах зээлийн эдийн засгийн удирдлага, хяналт зохицуулалтын нэг хэлбэр болох аудитын ажлыг хамтран гүйцэтгэхээр нэгдэж 5 дахь жилдээ амжилттай ажиллаж  байна. 2013 оны 10-р сард "Тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу санхүүгийн тайлангийн баталгаажуулах үйлчилгээ үзүүлэх эрхийн хугацааны сунгалт хийлгэсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг нотлон баталгаажуулж сонирхогч, хэрэглэгчдийг үнэн зөв, бодитой мэдээлэл авахад туслан үйлчлэх явдал мөн.

ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Найдвартай байх.
    • Компани  болон аудиторууд ажилдаа дээд зэргээр бодитой хандах, хараат бус байдалд нөлөөлж болох аливаа хязгаарлалтад орохгүйгээр үнэн, бодитой, найдвартай үйлчилгээ үзүүлнэ.
  • Шударга байх.
    • Ажилдаа голч үнэнчээр хандаж санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлого үйл ажиллагаа үнэн зөв бэлтгэгдсэн, хууль тогтоомжийг дагаж мөрдсөн талаар боломжит, дээд зэргийн баталгаагаар хангана.
  • Итгэл хүлээх.
    • Аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн түвшинд ажиллаж үйлчлүүлэгч болон мэдээлэл хэрэглэгчдийн итгэлийг дааж ажиллана.
  • Хариуцлага хүлээх.
  • Аудитын үйл ажиллагааг хууль тогтоомж, батлагдсан стандартын дагуу явуулж аудитын дүн, дүгнэлтийн үнэн зөвийн төлөө хэрэглэгч, үйлчлүүлэгчийн өмнө хүлээх хариуцлагаа бүрэн биелүүлнэ.

Аудитын олон улсын стандартад “Аудитын ажилтанууд ажил үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил, шударга ёс суртахуунтай байна” гэж заасныг бүрэн мөрдөж бүтээлчээр хэрэгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж буйболно. Аудитынажилтаны мэдлэг чадвар, дадлага туршлагын байдал:

Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийх нягтлан бодогч аудиторын мэргэжлийн ажилтаны хувьд:  Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй аудитор-3,  5 жилийн болон 2 жилийн эрхтэй гэрээт аудитор-2, аудиторын туслах-2

Компанийн үнэт зүйлс

 

  • Үйлчлүүлэгчийг дээдлэх
  • Шударга байх
  • Хуулийн хүрээнд ажиллах
  • Хариуцлагатай байх
  • Хараат бус байдал
  • Нууцыг хадгалах
  • Мэргэжлийн ёс зүй