« Үндсэн хуудас
Танилцуулга

Нягтлан бодох бүртгэл, аудит болон бусад зөвлөгөө
Татварын итгэмжлэгдсэн үйлчилгээ
Үнэлгээ

Манай компани анх “Ололт-Аудит” ХХК нэртэйгээр Сангийн сайдын 1998 оны 364 тоот тушаалаар аудитын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхэлсэн.

2007 оноос тус компанид Нидерландын хөрөнгө оруулагч Рой Донген  бидний хамтрагч болсоноор Нидерланд-Монголын хамтарсан “Пантер Мидланд Аудит” ХХК гэж нэрээ өөрчлөн Монгол Улсын Сангийн сайдын 2007 оны  01 сарын 10-ны өдрийн 12  тоот тушаалаар “Пантер Мидланд Аудит” ХХК  болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг, тэргүүлэх зэргийн компани байж, үйлчлүүлэгчиддээ бизнесийн нэр хүнд, итгэл үнэмшил, найдвартай баталгааг олж авахад нь туслах явдал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ:

Бид үйл ажиллагаагаа Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн дагуу Аудитын олон улсын стандарт (АОУС)-ын аргачлал, зарчмаар аудиторын ёс зүйг баримтлан, бие даасан хараат бус байдалд явуулдаг. Бид тантай хамтран ажиллах хугацаанд болон түүнээс хойш ч таны бизнесийн нэр хүндийг хүндэтгэх бөгөөд бүхий л орчин цаг хугацаанд нууцыг чандлан хадгална.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН:

Манай компани үндсэн аудитор-6, аудиторын туслах-9,  хөрөнгийн үнэлгээчин-2, гэрээт аудитор 2, хуулийн зөвлөх-1 бүрэлдэхүүнтэй ажилладаг. Аудитор 6-40 жил нягтлан бодогч, аудитор болон аудиторын туслахаар тус тус ажилласан туршлагатай.

Мөн үндсэн аудиторууд 4-16 жил мэргэшсэн нягтлан бодогчоор ажилллаж байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь Монгол улсын Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч-зөвлөх эрхтэй. 

САЛБАРУУД: Дорноговь, Сүхбаатар аймаг