« Үндсэн хуудас
Танилцуулга
ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК нь (цаашид \"Пи-даблью-Си\") санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулалт, нягтлан бодох бүртгэл болон бүх төрлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол улсад бүртгэлтэй дотоодын аудитын компани юм. Пи-даблью-Си Монгол нь Пи-даблью-Си-гийн олон улсын сүлжээ бүрэлдэхүүнд багтддаг ба дэлхийн 158 улс оронд салбар нэгжтэй, нийт 180,000 гаруй ажиллагсадтайгаар аудит, татвар, санхүү болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг юм.

Пи-даблью-Си нь 2010 оны 9 дүгээр сард Монгол улсад үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл Монгол улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч байр суурийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 2014 оны 6 дугаар сарын байдлаар Монгол дахь Пи-даблью-Си- д нийт 70 гаруй үндсэн мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс: Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч 9, Англи болон Америкийн Нэгдсэн улсын Итгэмжлэгдсэн Мэргэшсэн нягтлан бодогчид 18 байна. Нийт ажиллагсдын 13 хувийг гадаад мэргэжилтнүүд бүрдүүлж байгаа ба бүгд Монголд улсад суурьшин ажиллаж байна.

Пи-даблью-Си нь компани нийгмийн хариуцлагын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ба байгууллагын зорилтдоо нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг тусган ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгч байгууллагуудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийн соёл, эдийн засаг, монгол улсын хууль, тогтоомжийн дагуу нийгэмд онцгой ач холбогдолтой шийдвэрүүдийн гаргахад тусалж, улмаар түүнийг хэрэгжүүлэхэд бид дэмжин ажиллаж байна.

Пи-даблью-Си нь Монгол улсад үйл ажиллагаагаа эрхэлж буй үндэсний, гадаад болон хамтарсан хөрөнгө оруулалт бүхий томоохон аж ахуйн нэгж, нийгэмлэг, байгууллагуудад аудит, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх ба түүнийг Монгол улсад нутагшуулан нэвтрүүлэхийг тэргүүн зэргийн зорилт тавин ажиллаж байна.

Пи-даблью-Си-ийн Монгол дахь салбар маань олон улсын сүлжээ байгууллагуудаас бүрэн хэмжээний дэмжлэг авдаг. Үүнд: Хамтын ажиллагааны санаачлага, дэмжлэг; Чанарын хяналт болон мэргэжлийн зөвлөл үйлчилгээг цаг тухай бүр авдаг. Үүний үр дүнд шаардлагатай тохиолдолд богино хугацаанд олон улсын мэргэжилтэнүүдийг аль ч салбараас үл хамаарч, авчирч ажиллуулах боломжтой байдаг нь ижил төрлийн үйлчилгээг үзүүлж буй компаниудаас ямагт илүү давуу байх боломжыг бидэнд олгож байна.