« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Сүлд - Аудит ХХК нь 2004 онд нягтлан бодох бүртгэл, баталгаажуулалт, аудит, зөвлөх үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт өөрийн байр сууриа эзэлж, үзүүлсэн үйлчилгээнийхээ чанараар бизнес, санхүү, олон улсын төслүүд, Засгийн газрын агентлагуудын дунд нэр хүндтэй болсон бөгөөд өдгөө 10 жилийн босгийг алхаж байна.

Бидний эрхэм зорилго
Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, хараат бус, мэргэжлийн, чанартай үйлчилгээг чанарын єндєр түвшинд үзүүлсэн аудитын тэргүүлэх компани болохын зэрэгцээ, нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийн хөгжилд  хувь  нэмрээ оруулах явдал юм.
    

     Сэтгэл- хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулна
     Үнэнч- үйлчлүүлэгчиддээ үнэн зөв мэдээллийг өгнө
     Лидер- салбартаа тэргүүлэгч байна
     Дэвшилт- таны байгууллагад дэвшил авчирна

Боловсон хүчин
Манай компанид нягтлан бодогчийн мэргэжлээр төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагад 20 гаруй жил ерөнхий болон ахлах нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай нягтлан бодогч, аудитор, эдийн засагч, үнэлгээчид ажиллаж байна. Нийт ажиллагсдын тоо 15
     Чанарын хяналтын менежер - 1 (МНБ)
     Ахлах Аудитор - 5 (МНБ,ТИНБ, үнэлгээчин)
     Туслах Аудитор - 5
     Гэрээт Аудитор 3 (МНБ ТИНБ)
     Маркетингийн менежер - 1
     Жолооч  - 1