« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь  1996  онд “ТЭД-АУДИТ” ХХК нэртэйгээр Сангийн сайдын  292 дугаар тушаалаар аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлүүлсэн. Санхүү, эдийн засаг, бүртгэл хяналтын ажилд олон жил ажилласан, зорилго, чиглэл нэгтэй санхүү, эдийн засгийн мэргэжлийн мэргэшсэн нягтлан бодогч цолтой үндсэн аудиторууд болон гэрээт аудитор, туслах ажилтануудтайгаар бид зах зээлийн эдийн засгийн удирдлага, хяналт зохицуулалтын нэг хэлбэр болох аудитын ажлыг хамтран гүйцэтгэхээр нэгдэж  амжилттай ажиллаж  байна.

Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандарт болон өөрийн компаний бодлого, журам, горим, дотоод стандартын аргачлал, зарчмаар мэргэжлийн ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан, хараат бус байдалд явуулдаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

   Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг чанарын өндөр түвшинд хангаж, санаснаас нь хол давсан үйлчилгээ үзүүлэхэд оршино.

БИДНИЙ УРИА:   “Чанарыг  эрхэмлэцгээе”

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

 -Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, зам барилга, төсвийн салбаруудад ажиллаж байсан дадлага туршлагатай.

  -Бизнесийн үйл ажилагаа, бүртгэлийн бодлого боловсруулах анхан шатны ба нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын тогтолцоонд суурилсан мэргэжилийн зөвлөмж.