« Үндсэн хуудас
ТАНИЛЦУУЛГА

 

 КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

            Юнистар Аудит ХХК  нь нягтлан бодох бүртгэл, баталгаажуулалт, аудит, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 онд байгуулагдсан.

Компанийн эрхэм зорилго:

Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хараат бус, мэргэжлийн, чанартай үйлчилгээг үзүүлэх.

Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл:

2009 оны 01 сарын 09-ний өдөр Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх 071-2009 тоот тусгай зөвшөөрөл анх авсан. Тусгай зөвшөөрлийн хугацааг Сангийн яам чанарын хяналт хэрэгжүүлэх замаар 3 жил тутамд шинэчлэн сунгадаг.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2009 онд Даатгалын байгууллагад аудит хийх эрхийн 5/20 тоот гэрчилгээ, мөн хорооны 2017 оны 97 тоот тогтоолоор  Үнэт цаасны зах зээлд оролцогчид Аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн бүртгэлд орсон.

Компанийн гишүүнчлэл:

  • 2009 оны 6 сарын 23-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүний 04 тоот батламж авсан.
  • 2009 оны 12 сарын 28-нд Татварын Итгэмжлэгдсэн Зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэгийн гишүүний батламж авсан.

БИДНИЙ ЗАРЧИМ

  • СТАНДАРТ
  • ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ
  • ХАРААТ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ
  • ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ